Шадар сайд С. Амарсайхан нь 10 тэрбум 767 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн 3 орон сууцтай
Тэрбээр 2020 оны байдлаар 1 тэрбум 817 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2021 оны байдлаар 46 сая төгрөг болтлоо буурчээ. Түүний хувьд 202 сая 638 мянган төгрөгийн үнэ бүхий 2 автомашин, 225 сая төгрөгийн үнэт эдлэл, 2 тэрбум төгрөгийн авлагатай, 100 сая төгрөгийн зээлтэй аж. Хадгаламжийн тухайд 2020 оны байдлаар 77 сая төгрөгтэй байсан бол 2021 онд 96 сая төгрөг болж нэмэгджээ.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн орлого өмнөх жилээсээ 7 сая төгрөгөөр нэмэгджээ
Тухайлбал 2021 оны байдлаар нийт орлого нь 42 сая төгрөг болсон аж. Тэрбээр 135 мянган төгрөгийн хадгаламжтай, 383 сая төгрөгийн 2 орон сууц, 1ш зуслангийн байшин, Toyota, Venza загварын 29 сая төгрөгийн үнэ бүхий авто машин, 2ш авто зогсоолтой, 7 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж.
Сангийн сайд Б.Жавхлан 2020 онд 1 тэрбум 20 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай байсан бол 2021 онд байргүй болжээ
Сангийн сайд Б.Жавхлан нь 2021 оны мэдүүлэгтээ ямар нэг орон сууц, автозогсоолын талаар мэдүүлээгүй аж. Түүний орлого 2020 онд 36 сая төгрөг байсан бол 2021 онд 430 сая төгрөг болж, 257 сая төгрөгийн үнэ бүхий малтай байсан бол 445 сая төгрөг болтлоо өсчээ. Тэрбээр 80 сая төгрөгийн автомашинаа 195 сая төгрөгийн үнэтэй болгож өөрчлөн, 404 сая төгрөгийн авлагатай, 123 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Тухайлбал 182 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 200 маркийн автомашин, 194 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 480 метр квадрат эзэмшлийн газартай аж. Нийт орлогын хэмжээ 26 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 98 сая төгрөг байсан бол 24 сая төгрөг болж буурчээ.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь "Аргалант Атар" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал 2021 онд 64 сая төгрөгийн орлоготой, 719 сая төгрөгийн 2 орон сууц, нэг амины орон сууц, нэг хашаа байшин, нэг зогсоолтой гэж мэдүүлжээ. Харин 2020 онд гэр бүлийн гишүүдийг орлогогүй гэж мэдүүлсэн бол 2021 онд 176 сая төгрөг болж нэмэгдсэн аж. Тэрбээр 22 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 78 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 315 сая төгрөгийн авлагатай.
Түүний нийт орлого 235 сая төгрөг ба 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэлгээ бүхий найман нийтийн орон сууц, гурван авто зогсоол, хоёр өвөлжөө, хаваржаатай аж. Тэрбээр 1 тэрбум 112 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 80- 1, Alphart- 1, Porsche, Cayenne- 1, Mercedes Benz, G 55 AMG- 1,Nissan, Patrol- 1 зэрэг авто машинуудтай. Хадгаламжийн тухайд дотоодын банканд 4 тэрбум 196 сая төгрөг, гадаадын банканд 1 тэрбум 124 сая төгрөгийн хадгаламжтай. 22 тэрбум 300 сая төгрөгийн авлага, 9 тэрбум 300 сая төгрөгийн зээлтэй байна, 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 220 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 421 сая төгрөг болж нэмэгджээ
55 сая төгрөгийн мотоциклтэй, автомашингүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын гэр бүлийн гишүүдийнх нь орлого 4 сая төгрөг
Түүний жилийн орлого 26 сая, гэр бүлийн орлого 122 сая төгрөг, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний обьект, нэг зогсоол, хоёр гражтай. Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Инжирийн үндэс ХХК, Их инжирийн үр ХХК, Прайм Лөүн ББСБ ХХК ХХК-иудад хувь эзэмшдэг ба 20 сая төгрөгийн Kia, SORENTO автомашинтай. 2020 онд 65 сая төгрөгийн үнэт эдлэлттэй байсан бол 5 сая болж буурчээ. Хадгаламждаа 45 сая төгрөгтэй, 205 сая төгрөгийн авлага, 10 сая төгрөгийн зээлтэй.
Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 181 сая төгрөгөөс 372 сая төгрөг болж өссөн бөгөөд жилийн орлого 29 сая төгрөг гэж мэдүүлжээ. Тэрбээр 530 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, гурван зуслангийн байшин, нэг гэр, нэг авто гражтай аж.. Мөн 10 сая төгрөгийн газар, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 2020 онд 27 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2021 онд 29 сая төгрөг болж нэмэгдсэн байна.
Түүний нийт орлогын хэмжээ нь 234 сая төгрөг бөгөөд гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь 14 сая төгрөг аж. 291 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууцтай тэрбээр Toyota, Highlander маркын 30 сая төгрөгийн үнэ бүхий авто машинтай. 2020 онд 114 сая төгрөгийн үнэ бүхий малтай байсан бол 2021 онд 187 сая болж өсчээ. Ерөнхий сайд хувьдаа 67 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 93 сая төгрөгийн хадгаламжтай. Херо энтертайнмент групп ХХК, Хүлэг контент ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг байна.
В.Цэнд-Аюуш
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.95
БХ сайд Г.Сайханбаяр худлаа байна. Хээл хахуул, тендерээс маш их мөнгө олсон. Жаргалантын амны хаус зүгээр л орж ирсэн. Энэ хүн бол төрийн хулгайч. У.Хүрэлсүхийн мөнгийг бэлддэг болохоор зайлахгүй байгаад байгаа юм. Удахгүй цэрэг эрсийн амь нэхэж шорон шаах байх. Хууль бус үйлдлийн эх уурхай
Хариулах213.87.147.162
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах