Түүх соёлын биет өвийг хууль бус аргаар бусдад зарах гэж оролдсон үйлдлийг илрүүлжээ

2022/07/04

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгаас хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул хийсэн үйлдлийг илрүүлжээ. 

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Түвшинжаргал: "Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн, эд мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан, байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл, түүх соёлын дурсгалт зүйлсийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв. 

Тодруулбал, иргэн Э нь Билгэ хааны үеийн хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй түүх, соёлын дурсгалт 90 орчим эд зүйлийг хууль бус малтлага хийн олж авчээ. Харин иргэн Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах хуучны сүм, хийдийн туурийг ухаж 180 орчим эд, өлгийн зүйлийг олж, бусдад худалдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Эх Сурвалж: ЦЕГ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.166
    2022/07/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах