Маргааш С. Лавров бинзений үнэ буулгасан “бэлэгтэй” ирэхгүй бол айлчлал ач холбогдолгүй

2022/07/04

Оросууд Украйнд дайн өдөөсөнтэй холбоотойгоор олон улсын хоригт орж эдийн засаг, технологийн хувьд тун хүнд байдалд ороод байгаа. Өнгөрсөн долоо хоногт гадаад зээлийн хүү болох 100 гаруй сая долларыг төлж чадаагүйгээс сүүлийн зуун жилд анх удаа дефолт болсоноо зарласан. Товхондоо дампуурсанаа зарласан. Гадаад харилцааны хувьд ч түгжигдмэл болж оросын дипломат төлөөлөгчдийг хүлээж авадг улс орон тун цөөхөн үлдсэний нэг нь ах дүүгийн харилцаатай гэх Монгол улс.

ОХУ бусад улс орнуудтай хэвийн дипломат харилцаатай байгаа гэдгээ олон улсад харуулахын тулд гадаад хэрэгийн сайд С.Лавров наашаа гэсэн улс болгон уруу айлчилж дэмжлэг хайж яваа. Энэ удаа маргааш буюу 07 сарын 05 нд Монгол улсад С.Лавров айлчилна. Айлчлалын зорилго одоогоор нийтэд тодорхойгүй ч монголчуудын Лавровын айлчлалаас хүсэх гол зүйл нь шатахууны үнийн өсөлт дээр авах хөнгөлөлт юм. С.Лавров маргааш ирэхдээ шатахууны үнээ хөнгөлсөн бэлэгтэй ирэхгүй л бол түүний айлчлал монголчуудын хувьд ямар ч ач холбогдолгүй. Шулуухан хэлэхэд тэр өөрөө л ирий гэж ирж байгаа урилгагүй зочин.

Шатахууны үнийн өсөлт нь бүх бараа үйлчилгээний үнэ өсөхөд шууд нөлөөлдөг тул Засгийн Газрын ярих гол сэдэв гэдэг нь ч тодорхой. Одоо л ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн дипломатын ур чадвар харагдах цаг. Түүнээс Ёндон сайд шиг дотоодын компаниудаа алдагдалтай үнээр зар гэж дарамтлаад асуудал шийдэгдэхгүй. Хүчээр үнэ барих нь шатахууны хомсдол, импортлогч компанийн арав орчим мянган ажлын байр алга болоход л түлхэх юм.

Оросын элчин сайдын яам, элчин сайд ноён И.Азизов ч монголчууд тэднээс юу хүсэж буйг маш сайн мэдэж байгаа. Дээрээс нь орос ах нарын ирэхдээ байгуулдаг нэмэгдүүлнэ, анхаарна, зээлнэ, хамран ажиллана, шинэчилнэ гэсэн ирээдүй цаг дээрх хоосон үгтэй элдэв гэрээ, санамж бичиг зураад өнгөрдөг уламжлалд монгол дүү нар дургүй болсон гэдгийг ухаарч байгаа байх гэж найдаж байна. “Ноён ерөнхийлөгчөө, монголд айлчилсанаар биднийг хүлээж авч буй орны нэгээр нэмлээ” гэж ерөнхийлөгч Путиндээ илтгэх С.Лавровын илтгэл оросын элчин сайдын яаманд ач холбогдолтой байж болох юм. Харин монголчуудын хувьд С. Лавров “ах дүү монголчууддаа шатахууны үнээ онцгой хямд үнээр нийлүүлнэ” гэж хэлэхгүй бол нөхрийн айлчлал ач холбогдолгүй юм. Онцгой харилцаатай ах дүү гэх хятадуудад онцгой хямд үнээр нийлүүлээд монголчуудад үнэтэй нийлүүлж буйг мэдээж монголчууд мартахгүй.

 Нийтлэлч Монгол

 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.166
    2022/07/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 176.66.87.78
    2022/07/04

    Харж л байя бидний нэр л хэрэгтэй .

    Хариулах
  • 64.119.20.207
    2022/07/04

    uug binzen s xaraat bus baij bolxoor baigaashd 100 xuvi tsaxilgaan auto mashin xajuud buyu xytad delxiin 50 xuvi n uildverlej baina... tuuniig yamarch tatvargui yamar xuugui banknii zeelnd xamruulaxd l 5-10 jiliin daraa 70-80 xuvi tsaxilgaan bolox bolomjtoi xen unetei binzen avaad bxad de.. 5-6 tsag tsenegleeg 350-600km yavj bolxoor baixad... xarin ene talaar yaagad duugaraxgui bgaad bgaag l oilgoxgui bn.

    Хариулах
  • 66.181.177.101
    2022/07/04

    buu iim berd tsarailj khutsaj baygaach

    Хариулах
  • 59.153.115.224
    2022/07/04

    Энэ бузар орос ямарч эрх мэдэлгүй хүншт, зүгээр л аймшиг дарга Путинээсээ өөрийгөө болон гэр бүл үр хүүхэдээ алуулчихалгүй нэг юм мултрах найдлага тээсэн үхтэлээ айж яваа мал. Монголоос өөр хаашаа ч явах газаргүй болцон хийх ажилгүй нэгэн. Удахгүй дэлхийн гэмт хэрэгтэн гээд баригдах л гар даа

    Хариулах
  • 202.55.188.43
    2022/07/04

    Yuch bicheed bgaan sdaa binzenii toloo amidraad bgamu shaa shaa

    Хариулах
  • 202.126.90.34
    2022/07/04

    Orosiin imperlizmiig zuv ashiglay

    Хариулах