Д.Ганхуяг: Морины сэрвээний өндөр хэмжих үйл явцыг лайваар дамжуулна

2022/07/04

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг: “Хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдуулна гэсэн онцлогтой. Морьдийг таван эгнээгээр явуулна.

Морь барианы зүүн талд байршуулах 3х6 метрийн лед дэлгэцээр хурдан морины сэрвээний өндөр хэмжих үйл явц болон хэн гэдэг уяачийн хэд дугаартай морь болохыг харуулсан лайв дамжуулна. Лайвыг NTV болон Үндэсний телевиз дамжуулах ба Ардын хувьсгалын 100 жил пэйж хуудсанд лайв хадгалагдах тул иргэд орж харах боломжтой. Гарсан дүрмийн дагуу Хурдан морины салбар комисс уралдааныг өндөр хариуцлагатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.166
    2022/07/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах