БОАЖЯ-ны санаачлагаар гадаад дотоодын жуулчдад зориулан " NAADAM NIGHT~2022" соёл урлаг, Төрийн их найрал, амьд хөгжмийн наадам цэнгүүн 2022 оны 07 сарын 11-ний 17:00-24:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэн /хүүхдийн парк/-д зохион байгуулна.
Баяр наадмын бага хувилбар, Дэлхийд гайхагдсан үндэсний урлагийн Монгол төрийн үндэсний их найрал, цам ардын бүжиг, бий биелгээ, тойрон бүжиг, Алтай хамтлаг, UB drums, ардын болон дуурийн, Рок попын нэрт дуучдын, амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, DJ set, Үндэсний хоол зоог, идээ ундаа, Галтай шоу, Айраг цагаа, Дэмбээ хурууд, хувцас загварын үзүүлбэр, Уламжлалт анагаах ухааны /Манба дацан эмнэлэг/ анх удаа дэлгэх алтан судрууд, Ковидыг анагаагч эм тан, судас оношлогоо, бариа засал, Хаан хатад, баатруудын хувцастай Фото зургийн үйлчилгээ зэрэг цогц наадам цэнгүүнийг Эрхэм танд өргөн барьж байна.
Энэхүү цэнгүүний тасалбар 80,000 төгрөг, "ONE TICKET, ONE TREE" нэг тасалбар-нэг буюу хамтдаа Эх дэлхийгээ аврая" уриатай бортогтой Модны суулгац дагалдах юм. Мод тарих энэхүү гэгээн үйлсийг UBT garden, World garden Mongolia бидэнтэй хамтран хэрэгжүүлж, гадаад дотоодын үзэгчид таны өөрийн нэртэй тарьсан мод Баянзүрх хайрханы өвөрт хэрхэн яаж ургаж байгааг сансрын дижитал системийн тусламжтай хянах боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.19
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.9.46.158
Ёстой галзуучуудын драм болох юм бна даа сүүлд нь судсаа бариулж онош тавиулаад эмнэлэгт хэвтэх юм даг уу
Хариулах