Олон түмэнд Дооёо нэрээр танигдсан “ДОЗ энтертайнмент”-ийн захирал Шадавын Доржсүрэн Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.
Соёл, урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 10 гаруй уран сайхны кино найруулан, тайз, дэлгэц, драмын урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан билээ.
Тэрбээр "Өнөөдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр тохиож байна. Монголчууд төрөө хүндэтгэн дээдэлдэг. Тиймдээ ч төрөөсөө энэхүү шагналаа хүртсэнд сэтгэл өндөр байна. Надаас илүү ээж минь энэ шагналыг удаан хүлээжээ. Ээжийгээ баярлуулсандаа баярлаж байна. Хадам ээж маань ч гэсэн сэтгэл догдлон зурагтаа үзэж байгаа байх.
Миний ард үргэлж байдаг эхнэр минь байна. Олон сайхан уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, түүнийхээ үр шимийг өнөөдөр хүртлээ. Ард түмэн, үзэгч олноос ирж буй талархал миний хувьд хамгийн том шагнал. Үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг яаж дааж явна даа гэж балмагдаж байна. Тамгагүй төр жүжиг бол миний амьдралд тамга дарж өглөө. МУГЖ гэсэн эрхэм хүндтэй цолыг олголоо. Намайг хайрлаж хүндэлдэг ийм олон хүн байдгийг мэдэрч байгаадаа туйлын баяртай байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.229
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.177.253
Баяр хүргэе. Доржсүрэн гавьяат авалгүй яахав ээ.
Хариулах