Д.Батсүх: "Дээлтэй диско" арга хэмжээг зохион байгуулна

2022/07/08

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх  долоодугаар сарын 9-ний 11:30-21:00 цагт болох "Дээлтэй Монгол" наадмын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр:  " 16 дахь жилдээ "Дээлтэй Монгол" наадам зохион байгуулах гэж байна. Энэ наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал юм. Бүх дүүрэг, хороодын иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж ирдэг.

Мөн загварын үзүүлбэр, ардын болон мэргэжлийн урлагийн байгууллагууд тоглолт хийж, уралдаан тэмцээнүүд болж шилдэг оролцогчдыг шалгаруулна. Зургаан гэр баригдана. Монголын зан заншил, ахуй соёл уламжлалыг жуулчдад сурталчилна. Тойрон бүжгийг хийнэ.

Мөн 18-20 цагт "Дээлтэй диско" буюу орчин үеийн хамтлаг дуучид ирж тоглолтоо хийн, DJ нарын сет хөтөлбөрийг залуучуудад зориулан хийнэ. Мөн бүжгийн челленж зарласан" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.116
    2022/07/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 150.129.141.119
    2022/07/08

    setgeech setgeech hund heregtei zuil hii !

    Хариулах