НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Тус наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах. нийслэл Улаанбаатар хотыг олон улсад таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой аж.
Уламжлал болгон зохион байгуулагддаг тус наадмаар нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна зургаан аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, нийтдээ 8000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагссан юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Энэ жилийн “Дээлтэй монгол наадам” –аар Нийслэл, дүүрэг, хороодын иргэд өргөнөөр оролцож байна. Морьт харваачдын төлөөлөл, Монголын бөөгийн холбоо зэрэг маш олон төлөөлөл оролцсоноороо мөн онцлог, гэлээ
Энэхүү “Дээлтэй монгол наадам”-аар оролцож буй хүмүүсээс шилдгүүдийг шалгаруулах юм байна. Тухайлбал шилдэг дүүрэг, шилдэг байгууллага, шилдэг хос, шилдэг хүүхэд, бүжгийн аяны шилдэг оролцогч, шилдэг дээл урлаач зэрэг номинациар тодруулах юм. Түүнчлэн энэ жилийн “Дээлтэй монгол наадам”-аар залуучууддаа зориулж Дээлтэй диско арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд 18:00-20:00 цагийн хооронд шинэ үеийн залуучуудад зориулсан дуу хөгжмийн хөтөлбөрийг оруулсан аж.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
В.Цэнд-Аюуш
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.112
Шилдэг ,шилдэг биш дээлтэй хүүхдүүд, хүмүүс еөөр алга. Бүгдээрээ гоё дээл хувцастай байлаа.
Хариулах213.87.154.73
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах