Ашиглагдахгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийж, хэрэглээнд нэвтрүүллээ


Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн ахмад Б.Пүрэвдорж захирагчтай нэгдүгээр салааны алба хаагчид ашиглах боломжгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийлээ.

Онцгой байдлын газар, Улсын нөөцийн 109 дүгээр салбар, Гал түймэр унтраах, аврах 56, 58, 81, 68 дугаар ангиудад байрлуулан, алба хаагчдад хаягдал зайн хор уршгийн талаар мэдлэг олгож, зориулалтын саванд хийж хэвшүүлэн ажиллаж байна.

Хаягдал батерейн савыг хийхдээ гал унтраагуурын амсрыг нь авч, хажуу талд нь 7*3 см.кв хэмжээтэй нүх гаргасан бөгөөд хаягдал батерейг дээд талаас нь, утасны батерейг хажуу талаас нь хийнэ.  Савны дээд талд таг, гадна талыг хуулгаар бүрж хор хөнөөлийн талаар мэдээлэл хэвлэн байршуулснаараа онцлог юм гэж Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.180
    2022/08/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах