Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс Монголын тамирчид 11 медаль хүртжээ

С.Гандэлгэр
2022/08/31

Туркийн Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээн есдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.

Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин хүч үзэж байна.

Өсвөр үеийнхний хөвгүүдийн 93 кг-ын жингийн суултын төрөлд Б.Эрхэмжаргал 242.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай татсанаар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нийлбэр дүнгээр 637.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж байна.

Өсвөр үеийнхний охидын 76 кг-ын жингийн шахалтын төрөлд Ч.Халиунаа 92.5 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн 83 кг-ын жинд Б.Содбаатар шахалтын төрөлд 155 кг-ыг шахсанаар мөнгө, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэв. Тэр нийлбэр дүнгээр 625 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртжээ.

Тэмцээн эхэлснээс хойш Монголын зургаан тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд нийт 11 медаль хүртсэн амжилттай байна хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.204
    2022/09/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах