Зам тээврийн ослын улмаас 6 хүний амь хохирчээ

Өчигдөр 10 цаг 55 минут

2022.09.03, 04-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 645 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 490 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 7 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас 6 хүний амь хохирсноос нийслэлд 2, орон нутагт 4 бүртгэгдсэн байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтсэн, 2 хүний амь хохирсон
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,

Орон нутагт:

Ø  Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон.

Ø  Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.

Ø  Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтсэн.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 92, орон нутагт 85 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна, хэт их ядарсан үедээ жолоо барихгүй, унтаж амарч өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хариуцаж хөдөлгөөнд оролцож буй гэдгээ ухамсарлах шаардлагатай байна. 

 

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭДЭЭ

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.213
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах