Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Өчигдөр 10 цаг 28 минут

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар нь 2022 оны 06 дугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байна.
Иймд байр түрээслэхээр залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллана уу.
Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж энэ төрлийн гэмт хэргээс урьчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.58
    21 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.80.222
    Өчигдөр

    Zalilanguudiin zurgiig il gargaach

    Хариулах