Ерөнхий сайд ТҮГЖРЭЛийн асуудлыг өөрөөсөө холдуулж, Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар ХАР ТОЛГОЙГООРОО хариуцна

2022/09/15

Түгжрэлийн асуудал сүүлийн жилүүдэд ганц хот төдийгүй улс нийтийн асуудал болж хувираад байна. Арга ядсан засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж түгжрэлийн асуудлыг шийдэх зорилготой Хот хариуцсан сайдтай болов. 

Харин Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.09.14/ хуралдаанаар Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Өмнө нь тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол түүний оронд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ажиллахаар болж байгаа юм. Харин тус хорооны Нарийн бичгийн даргаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажиллахаар болсон. 

Энэ том асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөсөө холдуулж байгаа нь учиртай. Намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулахын тулд рейтинг чухал. Шууд шийдвэрлэхэд хүндрэлтэй, эрсдэлтэй энэ том асуудлыг хар толгойгоороо хариуцаж ажиллаад бүтэлгүйтэх юм бол 2024 онд дахин итгэл хүлээлгэхгүй байх магадлалтай. Өдрөөс өдөрт дордсоор байгаа түгжрэлийн асуудлыг өөртэйгөө хамаатуулсаар, буух эзэнгүй буцах хаяггүй байсаар байвал эрх барьж байгаа намын даргын хувьд том асуудалтай тулна.

Учир нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Жил ирэх тусам түгжрэлийн асуудал даамжирч "Тэг зогсолт" хийх цаг ойртож байгаа талаар судлаачид хэлж байгаа учраас "өөрөөсөө холдуулах" нь хамгийн мэргэн санаа юм. 

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд том эрсдэл хүлээхээс зайлсхийж түгжрэлийн асуудлыг хариуцсан сайдтай болж, эргээд хариуцлага нэхэх, цаашлаад Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог өөрөөсөө холдуулж Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарт хариуцуулан, өөрөөсөө холдуулах төлөвлөгөөтэй байгааг ч үгүйсгэх аргагүй. 

Ямартай ч нийслэлчүүдийн шүдний өвчин болсон түгжрэлийн асуудлыг шийдэх, шийдэж чадахгүй бол хариуцах хүмүүсийн жагсаалтаас Л.Оюун-Эрдэнэ хасагдаж Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар нэмэгдэж орлоо. Үүнээс хойш түгжрэлтэй тэмцэх тэмцлийн гавьяаг нь ч, гайг нь ч дээрх хоёр эрхэм хүртэх бөгөөд ирэх өдрүүдэд ямар шийдэл дэвшүүлэхийг хүлээх л үлдлээ. 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.145
    2022/09/20

    БАТ-ҮҮЛЭЭС ХОЙШ ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРСАНГҮЙ. ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ХОТЫН ТӨВИЙН ЗОГСООЛУУДЫГ ӨНДӨР ҮНЭТЭЙ БОЛГОХ, УДААН ЗОСГОХ ТУСАМ ИЛҮҮ ҮНЭТЭЙ БОЛГОХ, БУРУУ ЗОГССОН МАШИНУУДЫГ НОМЕРЫГ ХУРААХ Г.М.

    Хариулах
  • 174.194.139.123
    2022/09/18

    Олон давхар зам барь, 2-5 давхар

    Хариулах
  • 192.82.90.117
    2022/09/16

    Эхний ээлжинд хуучин машиныхаа импортыг яаралтай зогсоо, буруу хүрдтэй машиныг замын хөдөлгөөнд өдөр зааж оролцуул, замын хөдөлгөөнийхөө дүрмээ баримтал, буруу хүрдтэй машины татварыг нэм, аваар осол их гаргаж бна.

    Хариулах
  • 202.55.188.85
    2022/09/16

    1r egneegeer yvj bga mashinaa chileeleed.niitiin teevree iluu yvuulhad bolno shde.42 gj Suljmel Zaisan estoi ueiin ued yvahgui uoma.Naad 3 t1 ees uo ch huleegeed nemergui

    Хариулах
  • 202.126.89.211
    2022/09/16

    ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ ЗАМ ӨРГӨТГӨВӨЛ ШУУД ҮР ДҮН ГАРАХ АЖИЛ БАЙГАА ЮМ ДАА ДААН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ИЙНХӨН ГАЗРЫН АЛБА ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛТОЛ БАРИЛГА БАРИУЛЖ БАЙГАА ТҮГЖРЭЛ ҮҮСГЭГЧИД АВИЛГАЧИД Л БОЛООД БАЙНА

    Хариулах
  • 213.87.161.30
    2022/09/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.41
    2022/09/15

    Сумъяа базар чадахгүй ээ. Ухаан тархи юу ч хүрэхгүй. Өөрөө холдчихооч энэ хотоос!

    Хариулах
  • 64.119.16.177
    2022/09/15

    ХОТЫН ДАРГА ААА!!!! ГЭРЛЭН ДОХИО МАШ УДААН БҮҮР ДЭНДҮҮ УДААН.АСАЖ.БАЙГАА НЬ ТҮГЖРЭЛ ҮҮСЭЖ БАЙНА, МӨН ЗАМЫН ЦАГДАА .ДОХИО ЗАНГААГАА МАШ УДААН ӨГЧ НЭГ ТАЛЫГ НЬ ЯВУУЛЖ БУСАД ТАЛЫН УРСГАЛЫГ хаадагаас түржрэл үүсдэг, мөн ХӨДӨӨНИЙХНЙЙГ ЖУРАМЛАХ ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРСЭНИЙГ МАШ ХУРДАН ГАРГАЖ ОРУУЛАХГҮЙ БАЙВАЛ ТҮГЖРЭЛ ЖИРИЙН БОЛНО. ЕРДӨӨ ЭНЭ 3 аас л түгжрэл биы болж байна. Ердөө л ГЭРЛЭН ДОХИО, ЗАМЫН ЗОХИЦУЛАГЧ, МӨН ХӨДӨӨНИЙХӨН

    Хариулах
  • 202.126.90.111
    2022/09/15

    Бодлогоо өөрчлөхгүй бол үр дүн гарахгүй. Мөнгөөр бүх асуудал шийдэхгүй. Хот хариуцсан сайд гэдэг үндсэн хууль зөрчсөн шийдвэр юм. Орон нутгийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт зг оролцсон илүү орон тоо бүтэц болно. Яам хоорондын ажлыг ерөнхий сайд, зг-ын хэрэг эрхлэх газар зохицуулах үүрэгтэй. Нийслэлийн засаг даргыг засгийн газрын гишүүн болгосон бол илүү оновчтой шийдвэр болох байв. Нийслэлийн асуудал хариуцсан сайдын чинь чиг үүргийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн болон нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар нийслэлийн засаг дарга хариуцдаг юм. Засаг дарга ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцаж засгийн газрын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Их мэдэгч нар үймүүлж засаг даргыг засгийн газрын гишүүн болгох саналыг хүлээж авахгүй өдий хүрлээ. Үүний горыг ч амсаж нийслэлийн иргэдийн эрх ашиг хохирч байна. Хот олон толгойтой явж ирсэний үр дүнг ойлгохгүй байгаа нь харамсалтай.

    Хариулах
  • 66.181.161.51
    2022/09/15

    ХУУЛЬЧ ХҮНЭЭР ИНЖИНЕРИЙН АСУУДАЛ ХАРИЦУУЛЧИХААД ЯМАР ҮР ДҮН ГАРНА ГЭЖ ХҮЛЭЭХ ҮҮ . БЭРС БОЛОВСРОЛ

    Хариулах
  • 192.82.71.248
    2022/09/15

    Кккк яаж ч бултуулаад хэн ч хариуцсан ижил. Одоо утааны асуудал залгана.

    Хариулах