Дижитал контентын салбарт шинэ өнгө төрхийг бий болгоход хамтран ажиллана


“Монгол Контент” ХХК болон “Монголын Олон Cуваг Дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нар хамтран ажиллах санамж бичгийг /2022.09.14/ байгууллаа.

Ингэснээр тэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, телевизийн салбарт орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан хамтын ажиллагааг дэмжих, хамтран контент бүтээх, контент эзэмшигчдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм.

Өөрөөр хэлбэл техник технологи хөгжихийн хэрээр хэрэглэгч, үзэгчдийн бүхий л төрлийн контент хүлээн авах суваг, арга хэрэгсэл хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед тэд хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн контент, түүнийг түгээх платформ, дижитал хөгжилд хувь нэмрээ оруулахад хамтран ажиллахаар боллоо.

“ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ ХӨГЖИХИЙН ХЭРЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАН ТӨЛӨВ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА”

“Монгол Контент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Чинзориг:– Дижитал технологи хөгжихийн хэрээр хэрэглээний зан төлөв өөрчлөгдөж байна. Мэдээллийг ямар сувгаар, хэрхэн хүлээн авах, телевизийн үзэлт, контентын хүртээмжтэй холбоотой өөрчлөлтүүд гарах болсон. Бид өмнө нь телевизийн сувгийн хөтөлбөрийг харгалзан үздэг байсан бол өнөө цагт контентыг илүү чухалчлаад буй. Өөрөөр хэлбэл хэзээ хаана, ямар суваг ашиглан үзэх нь хэрэглэгчийн сонголт болсон гэсэн үг. Тэгэхээр тэдгээрийг түгээж байгаа платформ, телевизийн сувгууд ч хэрэглэгчийн сонирхолд нийцсэн контент бүтээж, өөрчлөлт хийхгүй бол хөгжлийн дараагийн үе шат руу шилжих боломжгүй юм.

Телевизийн суваг, олон суваг дамжуулагч, хэрэглэгч гэсэн гурван талын ашиг сонирхлыг хангасан, технологийн шинэчилсэн шийдэлд суурилсан үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлж цаашлаад гар ажиллагааг багасгах замаар зардлаа бууруулах, алдаа гарахаас сэргийлэх, контентоо эцсийн хэрэглэгчдэд сурталчлах боломжийг бий болгох юм. Мөн хэрэглэгчдийн хувьд хаанаас, ямар контентыг цаг алдалгүй авах, хиймэл оюун ухаанд суурилж хэрэглэгчийн сонирхох контентыг санал болгох гээд цогц шийдлийн эхний үе шатыг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Бид дараа дараагийн үе шатуудыг амжилттай хэрэгжүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны гол зорилго оршино.

“БИД КОНТЕНТЫГ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ҮНЭЛҮҮЛЭХЭЭС ГАДНА ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА”

“Монголын Олон Cуваг Дамжуулагчдын Холбоо” ГҮТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Золбат:-Мэргэжлийн төрийн байгууллагуудыг дэмжин хамтарч ажиллах,  дижитал хөгжлийг урагшлуулах, бүтээлч санаа шийдлийг хамтарч хийх ажлыг өнөөдрийн санамж бичгээр баталгаажуулж байна. “Монголын Олон Cуваг Дамжуулагчдын Холбоо” ГҮТББ нь дижитал хөгжлийг дэвшилтэт техник технологи ашиглан Монголын өрх, иргэн бүрд хүргэхийг чухалчилдаг. Бид цаашдаа дижитал хэв шинж, соёлын өвийг хамгаалж хөгжүүлэх, гишүүн байгууллагуудтайгаа бүх түвшинд хамтран ажиллах нь санамж бичгийн зорилго оршиж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт томоохон байр суурь эзэлдэг, өөрийн гэсэн онцлох контентууд, арвин туршлагатай “Монгол Контент” ХХК-тай бид санамж бичиг байгуулж буйдаа баяртай байна. Бид хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэх, контентыг дотоодын зах зээлд үнэлүүлэхээс гадна гадаадын зах зээлд гаргах, хэрэглэгчдэд үнэ цэнтэй контентыг хэрхэн тодорхойлдог болон түүнийг үнэлэх системийн талаарх ойлголтыг өгөх зэрэг  олон ажил хийхээр төлөвлөж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.230
    2022/09/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах