Б.Энхбаяр: Татварынхны бие биеэ хэдэн тэрбумаар нь шагнаж урамшуулдаг асуудлаар “асуулт” тавилаа

Өчигдөр 16 цаг 51 минут

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татварын байцаагчдад олгодог урамшууллын талаар Сангийн сайд Б.Жавхланд асуулт тавьжээ. 

Тэрбээр "Татварынхны бие биеэ хэдэн тэрбумаар нь шагнаж урамшуулдаг асуудлаар “асуулт” тавилаа" гэж цахим хуудсандаа нийтэлжээ.

Түүний тавьсан асуулгад

  1. Улсын төсөвт татвар татан төвлөрүүлснийх нь төлөө татварын байцаагчид урамшуулал олгодог зохицуулалт бүхий хэрэгжиж байсан болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй журам, түүний хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,
  2. Дээрх үндэслэл журмын дагуу байцаагчдад олгосон урамшууллын нийт мөнгөн дүнг урамшуулал олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаагаар, түүнчлэн байцаагчдын авсан урамшууллын хэмжээг холбогдох шийдвэрийн хамт хүн тус бүрээр нь гаргаж ирүүлэх зэргийг хүссэн байна.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.218
    2022/09/30

    Улаан гэгч авилгач хулгайч санаачилж ийм юм хийсэн Тэр үеийн авилгачдын багийг дахин шалгаж буцаан төлүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • 103.229.120.27
    10 цагийн өмнө

    Хамгийн их дэмждэг шүү Энхбаяр гишүүнээ

    Хариулах
  • 213.87.145.30
    15 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах