Д.Ганбат: УИХ-ын чуулганы нээлт дээр гишүүний картаа өгч эсэргүүцлээ илэрхийлнэ

Х.Есү
2022/10/03

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат ханш суга өсөж, явуу иргэдийн тоо нэмэгдэж байна хэмээн мэдээлэл хийлээ. 

Д.Ганбат: Өнөөдөр ханшны өсөлт ард түмний амьдрал ямар байгаа, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдал харагдаж байна. “Цагаан сар ба хар нулимс” гээд  Д.Нацагдоржийн зохиол байдаг. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс болж байна. Эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна. 

Өнөөдөр Монгол Улсад хууль биелэгддэггүй болчихжээ. Хуулийг хамгийн дээдлэх ёстой хүмүүс бол энэ УИХ, эрх баригчид. Гэтэл энэ зүйлээ хийгүй байна. Нөгөө авлигатай тэмцэж байна гэж хаана байна. Эндээс авлига эхэлж байна. Эндээс албан тушаалаар авлига өгч байна, албан тушаалаар хүмүүсийг худалдаж авч байна. Энэ УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцаж байна. Ардчилсан нам, Ардын нам гэж хэлээд байх юм ерөөсөө алга байна.  Олон жил хуулийг гартаа барьж байсан Увсын бүлэглэл байж байна. Юу дуртайгаа хийж байна. Ийм нөхцөл байдалтай байна гэдгийг та бүхэнд анхааруулъя. 

Тэрнээс болоод эрх мэдэл албан тушаал энээ тэрээ юмтай бол зууралдаад байх шаардлага алга. Би эсэргүүцлээ илэрхийлж, УИХ-ын чуулганы нээлт дээр өөрийнхөө гишүүнийхээ картыг УИХ-ын дарга Г.Занданшатарт нь аваачиж өглөө. УИХ бол УИХ биш болсон байна шүү. Хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаг эрх мэдэл хамаг юмаа шилжүүлээд хяналт тавих ямар ч боломжгүй байна аа гэдгийг үүгээрээ илэрхийлж байгаа юм аа. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.67
    2022/10/04

    Хорхогны бидон байсан байгаагүй ялгаа алга.Байхгүй бол нэг ч гэсэ хоосон толгойтой хоолны сав далд орно.

    Хариулах
  • 213.87.149.5
    2022/10/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.178.104
    2022/10/03

    АШГҮЙ ДЭЭ НЭГ ТЭНЭГ НЬ Ч ГЭСЭН ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙГАА ЮМ БН . АЛБАН ТУШААЛТАЙ ЗУУРАЛДАХГҮЙ ГЭНЭЭ

    Хариулах