С.Бямбацогт: Ашиг сонирхлын зөрчилтэй, ар өврийн хаалгаар вагон хурдлуулдаг, гацаадаг асуудлыг таслан зогсооно

С.Гандэлгэр
2022/10/04

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллана гэдгээ цахим хуудастаа мэдэгджээ. 

Тэрбээр "Асуудлыг тойрч суугаад шийдэл олохоос биш тойрч зугтаад шийдэхгүй. УБТЗ-д ажиллана. Ашиг сонирхлын зөрчил, ар өврийн хаалгаар вагон хурдлуулдаг, эсхүл гацаадаг гэсэн гомдол их гардаг. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд 11:00 цагаас "Ган зам" паласт бүх талуудын оролцоог хангасан нээлттэй уулзалт хийх тул тээвэр зуучийнхан, төмөр замын компаниуд, импортын ачаа хүлээн авагч, экспортын ачаа илгээгчид, мэдээллийн технологийнхон, хэвлэл мэдээллийнхэн гээд сонирхсон бүгдийг урьж байна" хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.171
    2022/10/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.148
    2022/10/04

    Олон толгойтой томор замын хувийн компаниудыг багасгаж,нэг удирдлагатай болгож,хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

    Хариулах