Н.Тэмүүлэн: Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар шалгаж байгаа


АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан Н.Удаанжаргал нарын 33 хүнийг байцаасан талаар бид мэдээллэсэн. Уг асуудлаар АТГ-аас мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс дээрх асуудлуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ "Тавантолгой төмөр зам" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар шалгаж байна. Мөн Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудад өчигдөр АТГ-аас хуулийн дагуу тодорхой ажиллагаануудыг явуулсан. Үүнд, прокурорын газрын зөвшөөрөлтэйгээр 33 обьектод нэгжлэг явуулсан. Улмаар дөрвөн хүнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учир ямар обьектод, хэн гэдэг албан иушаалтнууд гэдэг тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. 

Н.Удаанжаргал нь гадаад улсад байгаа. Гэхдээ гадаадад байгаа ч мөрдөн байцаах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Хэн нэгнийг хүлээх асуудал байхгүй. Нотлох баримтуудыг цуглуулаад ажиллагаа хийгдэнэ. Тодорхой нотлох баримтуудыг хураан авсан. Одоо үзлэг хийгдэнэ. 

Авлигатай тэмцэнэ гэдэг нь тогтолцооны асуудал болоод байна. Бусдаар хэн нэгэн албан тушаалтан хэрэг гаргаж, түүнийг барьж шалгах процесс явсаар байвал энэ асуудал шийлэгдэхгүй" гэв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.226
    2022/11/19

    oyutnii holboo gegcheer damjsan shunaltai buleg baisan yum bishuu

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/11/18

    Монголын төр төрийн дээд шагналаа эзнээ олж өгч баймаар юм гэтэл харин эсэргээрээ нэг бол компани эзэн нэг бол улсын хулгайч нарт л өгдөг болж дээ Нүүрсний хулгайч нар улсад буюу татвар төлөгч та бидний боломж ирээдүйн сангаас маань хамгийн багаар бодход 40 их наядын халаасалсан байгаа юм Нүүрсний хулгайчид Хөдөлмөрийн баатар өгч байх дээ түүний оронд яг уурхайд нь удаан жил ажилласан уурхайчин ажилчинд өгсөн бол өөр хэрэг байх сан

    Хариулах
  • 213.87.144.61
    2022/11/18

    Халуун охид таныг хүлээж байна -- www.Hot24.pw

    Хариулах
  • 59.153.115.163
    2022/11/17

    Хөдөлмөрийн баатар цолыг хураах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.181.157
    2022/11/17

    gadaadad bgaa bol saihanbilegiin araas l orj

    Хариулах
  • 202.179.25.157
    2022/11/17

    Цагаан хадан дахь Энгүүн болор гэж нэртэй талбайн холбогдох хүмүүсийг шалгаарай Дайчин гэж өвөрмонгол нөхөр байдаг тэр гол холбогч нь шүү

    Хариулах