Алга болсон охины ар гэр: Дүүтэйгээ холбоо ч аваагүй байхад цагдаагаас олсон гэж мэдээлж байгааг гайхаж байна

Т.Отгонсувд
2022/11/18

Гэрээсээ хог асгах гэж гараад 14 хоног сураггүй алга болсон охин хамаарал бүхий этгээдтэйгээ самарт явсан байсныг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор охины ар гэрээс манай сайтын редакцад холбогдлоо.

Охины ах "Бид нар хоёр өдрийн өмнө Дарханы вокзал дээр очиж камер шүүж нэг хүнтэй Улаанбаатар орсныг нь мэдсэн. Өчигдөр бид Улаанбаатар хотод ирээд хамт явсан хүний ээжтэй нь уулзахад аавтай нь , хамаатнуудтай нь самарт явсан гэсэн. Цагдаагийн газраас бол манай гэрийнхэнтэй холбогдож олчихлоо, энд байна гэж юу ч ярьж мэдэгдээгүй. Одоо хүртэл сураг чимээгүй байж олон нийтийн сүлжээнд охиныг олсон гэж мэдээлж байгааг гайхаж байна" гэв.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Бид нар охиныг хаана байгааг тогтоосон. Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Одоогоор самар түүж байгаа уулнаас нь буулгах ажил явагдана" гэв.

Охины эгч "Цагдаагаас олсон, бидэнд хэлсэн гэж байгаа ч бидэнд ямар ч тийм дуудлага ирээгүй. Одоог хүртэл дүүтэйгээ холбогдож чадахгүй байна" гэв. 



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 86.75.205.73
    2022/11/19

    Sda yaagad iim yum be com bichej bgaa atsnuud oorsdiihon alga bolson bol yaaj baigaa bol negnde hairtai bn shvv piizdaa naraa vneheer gomdmoor yum bicheh yumaa amnaas tsaashgvi sda nar

    Хариулах
  • 213.87.154.106
    2022/11/19

    Халуун охид таныг хүлээж байна - - - - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.64
    2022/11/18

    Тэр хүүхдийг олсон нь яамайдаа Харин авч явсан нөхдүүдийг нь сайн шалгах хэрэгтэй хүний нялх хүүхдийг хүчээр авч явсан байж таараа яав ч өөрөө эцэг эхдээ хэлэхгүй явна гэж байхгүй Одооны залуучууд их муухай болчихсон охин хүүхдэд хүч хэрэглэдэг тийм балиар юмнуудыг шоронд хийх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.182.38
    2022/11/18

    Хэзээ ч эргэж 16 насандаа очихгүй хүмүүс л илүү дутуу нээх сүрхий бичих юм.Биеэ үнэлээд архидаж бхд нь оллоо гээгүй л бга биздээ

    Хариулах
  • 202.9.46.65
    2022/11/18

    Huushee amid mend bgaag ni olj togtooloo ennees iluu yalgah geed bgaan odii bagaasaa haa hamaagui tanij medehgui humuustei uul hadand yu hiij soliorch yvaa ym erguu huur chini

    Хариулах
  • 66.181.161.83
    2022/11/18

    Охиноо сайн ойлгож сайхан ярилцаарай ямарч тохиолдолд юу ч тохиолдсон аав ээжээс юуг ч нууж болохгүй заавал зөвлөлдөж байх хэрэгтэй аав ээждээ хэлж чадахгүй явна гэдэг бол аав ээжиин буруу хүүхдээ ойлгож хүндэлж хайрлаж хамгаалж бх ёстой

    Хариулах
    • 66.181.182.38
      2022/11/18

      Ок

  • 150.129.143.175
    2022/11/18

    Хүүхэддээ анхаарал тавиач. Таны хүүхдийг ЦАГДАА байнга манаж байх ёстой юм уу?

    Хариулах
    • 202.179.15.226
      2022/11/23

      зөв

    • 139.5.219.88
      2022/11/18

      Зөв

  • 66.181.161.92
    2022/11/18

    Naad tenemelee sain manaach

    Хариулах
    • 202.179.15.226
      2022/11/23

      зөв

    • 66.181.161.17
      2022/11/18

      Хүүхдээ зөв хүмүүжүүл нэг л их төр засагт бурууг өгсөн ар гэр

    • 64.119.20.245
      2022/11/18

      Ok