"Хот тохижилтын газар"-ын 380 гаруй ажилтан уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг цэвэрлэж байна

Т.Отгонсувд
2022/11/28

Нийслэлд арваннэгдүгээр сарын 27-ны 10:00 цагаас цас орж эхэлж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж буйгаар, цас цэвэрлэгээнд зам, талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 1063 үйлчлэгч тусгай зориулалтын 151 машин техниктэй ажиллалаа. Улмаар авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын 173.5 тонн бодис, 190 тонн давс цацах ажлыг арваннэгдүгээр сарын 28-ны 05:00 цаг хүртэл өдөр, шөнийн ээлжээр хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 380 гаруй ажилтан 61 техник хэрэгсэлтэй уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг хусаж цэвэрлэлээ.

Мөн аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 2,836 аж ахуйн нэгж байгууллага 194,394 ам.метр талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэвэрлэгээнд гарсан 2,836 аж ахуйн нэгж нь үүний 16 хувь юм.


 

Зам, талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг тогтмол гүйцэтгэж буй. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сууц өмчлөгчдийн холбоо, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх ажлыг зохион байгуулж байна.

 Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.244
    2022/11/30

    tsas teverledeg mashin ni haana yavnaa dunguj orood duusanguut ni husaad hayachival iim gulgaa haltirgaa vvsehgvi bas olon hvmvvsiin garaar mus zohiulj yadraahgvi l baimaar

    Хариулах
  • 64.119.16.237
    2022/11/29

    Ene ulduudaa l sain harj handah hetegtei bna.

    Хариулах
  • 213.87.163.17
    2022/11/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах