Нүүрсний хулгайн асуудал сүүлийн өдрүүдэд УИХ, ЗГ төдийгүй Монголын ард түмний сэдэв болоод байна. Энэ бол ЖДҮ, Хөгжлийн банкны асуудлаас хэд дахин, магадгүй хэдэн арав дахин том асуудал юм. Урьд урьдын жишгээс харвал асуудал хөндөгддөг, иргэд эсэргүүцдэг тэгсхийгээд мартагддаг байсан бол энэ удаагийн “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-н асуудал бол Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний хулгай юм.
Нүүрсний хулгай олон замаар хийгдсэн гэдгийг УИХ, ЗГ-ын гишүүд хэлж байгаа бөгөөд үүний нэг нь оффтэйк гэрээ. Тэгвэл Эрдэнэс Тавантолгой ХК-ийн байгуулсан есөн оффтейк гэрээг улсын нууцаас гаргаж, нийтэд ил болгоод байна.
Эдгээр оффтейк гэрээ дундаас хамгийн их маргаан дагуулсан, мөн хамгийн их өртөгтэй гэрээнүүдийн нэг бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Тэгвэл тус төмөр замын оффтейк гэрээг танилцуулъя.
Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол олон жил маргааны сэдэв болж сая нэг ашиглалтад орсон төмөр зам. Улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлэх төмөр зам бөгөөд жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын татвар төвлөрүүлэх том бүтээн байгуулалт юм.
Тэгвэл тус төмөр замыг ямар гэрээгээр барьсан, ямар нөхцөлтэй гэрээ хийсэн талаар та бүхэнд хүргэе.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын хувьд Бүтээн байгуулалтын гэрээг 2019.10.29-нд үзэглэсэн бол нүүрс нийлүүлэх гэрээг 2019.11.13-нд байгуулжээ.
Гэрээнд гурван тал оролцсон бөгөөд ЭТТ ХК-ийг төлөөлж Б.Ганхуяг, Тавантолгой төмөр зам ХХК-г төлөөлж Н.Удаанжаргал, Бодь Интернэшнл ХХК-ийг төлөөлж А.Амундра нар гарын үсэг зуржээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын анхны өртөг 1.068 тэрбум ам.доллар гэж гэрээнд тусгаж байжээ. Тэгвэл гэрээнээс өмнө 276.4 сая ам.долларын гүйцэтгэл хийгдсэн байсан гэж үзсэн байна.
Гэрээнээс өмнөх 276.4 сая ам.долларын гүйцэтгэл нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад баригдаж байгаад орхигдсон бүтээн байгуулалт юм.
Ингэснээр талууд 792.2 сая ам.долларын гэрээ байгуулж байжээ. Үүнээс Эрдэнэс Тавантолгой ХК урьдчилгаа болгож 110 сая ам доллар буюу тухайн үеийн өртөгөөр 193.8 тэрбум төгрөг төлсөн байна.
Гэрээ байгуулсан 792.2 сая ам.доллараас 110 сая ам.долларыг урьдчилгаа болгон төлж, үлдсэн 682.2 сая ам.долларыг нүүрсээр “бартердах” гэрээг 2019.11.13-нд хийсэн байдаг.
Үүнээс хойш бүтээн байгуулалтын гэрээ нэг удаа, нүүрс нийлүүлэх гэрээнд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Тодруулбал Төмөр замын төслийн нийт өртөг анх 1.068 тэрбум ам.доллар байсан бол төсөвт өртөг нь нэмэгдэж 1.282 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.
Гэрээний нэмэлт өөрчлөлтиийн дагуу нүүрс нийлүүлэх гэрээний өртөг 682.2 сая байснаас 895.6 сая ам.доллар болж нэмэгдэх бөгөөд үүнтэй тэнцэх хэмжээний нүүрсийг гүйцэтгэгч Бодь Интернэшнл ХХК-нд нөхөн төлөх юм.
Төлөх хуваарийн хувьд 2019 оноос 2024 он хүртэл таван жилийн хугацаанд 895.6 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг сар бүр төлбөрт нь төлөх юм.
Тэгвэл нэг тонн нүүрсийг хэдэн доллар гэж тооцох вэ ?
Гэрээнд нүүрсний суурь үнийг 60 ам.доллар гэж тооцсон. Суурь үнийг улирал бүр олон улсын мэдээнд үндэслэн индексжүүлэхээр гэрээлсэн байна.
Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 километр. Төслийн нийт төсөвт өртөг 1.282 сая ам.долларыг өнөөгийн ханшаар төгрөгт хөрвүүлэхэд 4.3 их наяд төгрөг болж байгаа юм.
Харин Бодь Интернэшнл ХХК-д нүүрсээр нөхөн төлөх 895.6 сая ам.долларын нүүрсийг суурь үнэ 60 ам.доллараар нь бодож үзвэл 14.9 сая тонн нүүрс нийлүүлэх тооцоо гарч байна.
Тус компанид таван жилийн хугацаанд төлөх ёстой 14.9 сая тонн нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзвэл 3.88 их наяд төгрөг болж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.77.64
Жанхуу гэр новшийг баривчилж чадах уу???
Хариулах202.9.40.144
Yanaa. Nuguu 60 sayaiin sarnai hairtai busguidee uguud bsan chini ard tumnees hulgai hiisen munguuruu avch ugsun une tsenegui beleg bsan bna sh de. Tegnee ter daanch ih biilegjuu bsiin hulgain mungu bolohoor tsatsaad bj. Yum uzeegui juldrai baij. Naiz huuhen ni onigoo bolj dee.
Хариулах98.215.33.247
Монголд юм хийх ч хэцүү юм да .Хийсэн зүйл нь харагдаад байхад нухчин дарах гээд байдаг .Мөнгө хулгай хийгээд казинодоод уурхайгаар нь зараад идээд байхад яах ч үгүй .Улс орноо бодоод ард түмэндээ хэрэгтэй зүйл хийвэл буруутанхийхгүй худалдаад бусдын гар хөл болбол ямар ч ялгүй.Одоо ч ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгахтайгаа болсон байхаа.Хэн хэнд л байгаа .Хааны алба халаатай эзний алба ээлжтэй дэ.
Хариулах213.87.144.57
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах202.21.96.212
Ingej huga nuga hiij huvaad idsen nuhduud negendee Hudulmuriin baatar ene ter uguh arai bagadjee. Ulsiin baatar uguh baisna yum bishuu... Gaviyat ene ter ugch doromjilson bainsh dee... Buh baatruudiig holbood shorond ni ilgeegeech dee hurdan....
Хариулах202.126.89.1
Баясгалан гэж Голомтын эзэн өмхий хужаа залуу одоо юу вэ үхэхдээ аваад үхэх биш яасан их мөнгөнд ханадаггүй шуналтай хужаа вэ үхэхдээ шалдан л үхнэ биздээ бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болго тэрүүгээрээ улсынхаа өрийг төл
Хариулах202.126.92.98
60 саяын сарнайн эзэн тодорхой л юм байна шүү дээ
Хариулах49.0.137.164
Hulgaichuudiig ehnees ni barij horiod YL asuugaachee !!!
Хариулах103.57.92.49
guitsetgel hiisen companuud iig shalgaad luivar n hen yaj idsen hed huvaasan bn gedeg n garaad irnee.
Хариулах