Ирэх сарын 1-нээс бүх автомашин цахим гэрчилгээтэй болно


Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 28-ны хуралдаанд цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Хот хариуцсан сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулж байсан. 

2023 оны гуравдугаар сараас авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон.

Үүний дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхлэх юм байна.

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэг удаа үнэгүй олгох ба гэрчилгээ нь код байх бөгөөд үүнийг салхины шилэндээ нааж явна. Ингэснээр уулзваруудад суурилуулсан ухаалаг төхөөрөмж тухайн автомашины төлбөр, тооцоо болон хөдөлгөөний бүртгэлийг хийнэ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.172
    2023/02/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.161.109
    2023/02/03

    Эхлээд имонгоиагаа нам болгомоор бнаа

    Хариулах
  • 124.158.68.193
    2023/02/03

    Хэр найдвартай ажиллах юм бол доо. Буруу зөрүү уншаад, гажигтай байхгүй биз.

    Хариулах