Н.Мөнхнасан: Балчир хүүгийн минь тухай элдэв мэдээлэлд нухацтай хандахыг хүсье


Дээрхийн гэгээн IV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан. Тэгвэл үүнтэй холбогдуулан цахим орчинд олон талын байр суурийг илэрхийлсэн хүмүүсийг сэтгэгдэл хөврөх болов. 

Х Богдын ээж Н.Мөнхнасан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Н.Мөнхнасан: "Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч хаягаар дайралт заналхийлэлтэй, олон арван сайтуудаар олон давтавжтай явуулж байгааг анзаарлаа.

Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна. 

Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар ханддаж, нинж сэтгэлийг түгээх нь үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.28
    2023/03/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.181.145
    2023/03/16

    Энэ Богдын ээж Мөнхнасан *Богдыг мөнгөөр авдаггүй юм* гэдэг Гол санаагаа орхигдуулжээ, Гол нь Хэл ам зөвхөн тэр Асуудалд л байгаа ш дээ,

    Хариулах