“Талын хөх чононууд” “Hero Intercontinental Cup” олон улсын тэмцээнд оролцоно

2023/04/20

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Бүх Энэтхэгийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Hero Intercontinental Cup” шигшээ багуудын олон улсын тэмцээн оролцохоор болжээ. Ирэх зургадугаар сарын 9-18-нд тус улсын Бхубанешвар мужид болох уг тэмцээнд манайхаас гадна Энэтхэг, Ливан, Вануату улсын баг оролцох юм байна.

“Hero Intercontinental Cup” цомын тэмцээн энэ жил гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд анхных нь 2018 онд Мумбайд, удаах нь 2019 онд Ахмадабадад болж байв. Энэ жил болох Бхубанешварын тухайд, 17 нас хүртэлх насны охидын ДАШТ-ий зарим тоглолтуудыг хүлээж авсан, цэнгэлдэх хүрээлэн дэд бүтэц сайтай учир зохион байгуулагчид нь сонгож авсан гэнэ.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.109
    2023/04/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах