В.Кастельянос сүүлийн 75 жилд “Реал”-ын хаалганд покер хийсэн анхны тоглогч боллоо

2023/04/26

Испанийн АШТ-ий сүүлийн тойрогт Каталоны даруухан баг “Жирона” алдарт “Реал” Мадридыг 4:2-оор хожин шуугиуллаа. “Жирона”-гийн дөрвөн гоолыг дөрвүүлэнг нь аргентин довтлогч Валентин “Тати” Кастельянос оруулж “од” болов. Тэрбээр тоглолтын 12, 24, 46, 62 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж, 1947 оноос хойш Испанийн АШТ-д “Реал”-д нэг тоглолтод дөрвөн гоол хийсэн анхны тоглогч болжээ. Карим Бензема эзгүйд мадридчуудаас Винисиус, Васкес нар л тус бүр нэг гоолоор хариу барьж дөнгөсөн байна.

“Мөрөөдлийн орой байлаа. Би “Реал”-д гоол оруулахыг мөрөөдөж байсан. Дөрвөн гоол оруулна гэж бол төсөөлөө ч үгүй” гэж В.Кастелльянос ярьжээ.    

 

Яг одоогийн байдлаар “Жирона” баг дотооддоо “Реал”-ын хамгийн эвгүй өрсөлдөгч болоод байна. Тэд “Эзэн хааны баг”-ийн эсрэг зургаан удаа тоглохдоо гурав хожиж, нэг тэнцэн, хоёр хожигдсон байна. “Примера” дивизионд сүүлийн зургаан тоглолтод “Реал”-ын эсрэг ингэж давамгай тоглосон баг нэг ч алга. Энэ зургаан тоглолтдоо 13 гоол оруулсан мөн л хамгийн дээд үзүүлэлт аж.

В.Кастелльяносын үзүүлэлт бол бүр онцгой. “Реал”-ын хаалганд дөрөв байтугай гурван гоол оруулсан тоглогч сүүлийн 10 жилд дөрөвхөн /Хаби Прието, Лионель Месси, Луис Суарес,  Карлос Солер/ гарчээ. Дөрвөн гоол, тэгээд УАШТ-д гэвэл тэртээ 1947 он руу хөтлөх аж. Бүх цаг үеийн түүхэнд ердөө есөн тоглогч л энэ босгыг давсан аж.


“Реал”-ын хаалганд покер хийж чадсан хөлбөмбөгчид /Тоглогч, баг, тэмцээн/   


1926 – Хосеп Самитьер, «Барселона» – Испанийн цом

1929 – Карлос Бестит, «Европа» – УАШТ

1935 – Карлос Вантолра, «Барселона» – УАШТ

1940 – Мартинес Катала, «Овьедо» – УАШТ

1944 – Эмилин, «Овьедо» – УАШТ

1947 – Эстебан Эчеваррия, «Овьедо» (Цорын ганц таван гоол!) – УАШТ

1957 – Эулогио Мартинес, «Барселона» – Испанийн цом

2006 – Диего Милито, «Сарагоса» – Испанийн цом

2013 – Роберт Левандовски, «Боруссия» – “Аваргуудын лиг”

2023 – Тати Кастельянос, «Жирона» – УАШТ

Роберт Левандовски.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.42
    2023/04/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах