Узбекистаны Ташкент хотноо болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын боксын шигшээ багийн тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Шинэхэн алдаартнуудаа монголчууд гуулин хөгжимтэй угтаж авч баяр хүргэв.
Угтах ёслолын үеэр ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чинзоригоос сэтгэгдлийг нь сонсоход “ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцоод медаль хүртсэндээ маш их баяртай байгаа. Нэг мөрөөдөл минь биелж байна. Мөнгөн медалийн төлөө Кубын алдарт боксчин Эстрадатай тоглохын өмнө айж сандраагүй. Бүх тоглолт л адилхан байдаг. Тийм байлгах гэж хичээдэг. Тиймээс тактикаа яаж зөв сонгох вэ гэдэгт л их анхаарч байлаа. Дараагийн зорилго “Парис 2024”-т амижлттай оролцох. Тиймээс наана нь наймдугаар сард Азийн наадамд орж олимпын эрхээ авах шаардлагатай байгаа. Олимпын наадамд сая ДАШТ-д хожигдсон Узбекистаны Руслан Абдлуллаевыг хожих зорилготой” хэмээн ярьсан юм.
Баатарсүхийн Чинзориг Армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга цол дээрээ ДАШТ-ий мөнгөн медальт гэсэн том амжилт нэмж байна. Тэрбээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа даахь боксчин болсон юм. Түүнээс өмнө МУГТ Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, ОУХМ Л.Алтанцэцэг нар дэлхийн дэд аварга болж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.159.179
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.161.179
Mash sain iim l humuus Mongoliig delhiid taniuldag. Olimpiin avarga bolohiig erooj bn.
Хариулах46.114.147.206
2009 оны Миланд болсон дэлхийн аваргаас алтан медаль авч байсан Сэрдамба гэж дэлхийн аварга бий дэ
Хариулах46.114.147.206
Сэрдамба дэлхийн аварга болж байсан биш билүү
Хариулах59.153.114.219
Чинзориг минь дээ, чи 32-той. Наад узбек чинть 18-тай.
Хариулах