Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод Италийн “Интер”, Английн “Манчестер сити”багууд шалгарч үлдлээ.
Пеп Гвардиолагийн “Манчестер сити” Карло Анчелоттигийн “Реал”-ыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:1-ээр /1:1, 4:0/ буулгаж авсан бол “Интер” нэг хотын “Милан”-ыг 3:0-ээр /2:0, 1:0/ хожсон байна.
Хоёр баг ирэх сарын 10-нд Туркийн Станбул хотын “Ататуркийн нэрэмжит Олимпын цэнгэлдэх”-д цомын төлөө тоглоно. Тэд өмнө нь албан ёсны тэмцээнд нэг удаа учраа таарч байгаагүй аж. “Аваргуудын лиг”-ийн шигшээд шалгармсан хоёр баг өмнө нь хоорондоо тоглож үзээгүй байсан тохиолдол өмнө нь нэг л удаа гарч байсан бөгөөд 2005 онд Английн “Ливерпүүл” Италийн “Милан”-ыг үндсэн цагт 3:3-аар тэнцээд торгуулийн цохилтоор буулгаж авч байв. Сонирхолтой нь, энэ тоглолт мөн л Станбул хотод болж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.188
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах