Д.Трамп Европын улсуудад татвар ногдуулахаа болилоо

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Давост болж буй дэлхийн эдийн засгийн чуулганд хүрэлцэн очиж, Гренланд арлын асуудлаар яриа хэлэлцээрүүдийг хийхээр төлөвлөсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл уулзалтууд болж, тодорхой үр дүнгүүд гарчээ.

Тухайлбал, Доналд Трамп УАЦЭ-тэй хэлэлцээр хийснийхээ дараа Европын найман улсын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах төлөвлөгөөнөөсөө татгалзжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд энэ талаар “УАЦЭ-ийн гишүүн орнуудын удирдагчидтай хийсэн маш үр дүнтэй уулзалтын дүнд Гренланд болон Арктикийн асуудлаар хэлэлцээр хийх тодорхой “хүрээ”-г бий болгосон” гэсэн байна.

Түүний мэдэгдлээс үзвэл, асуудал Гренландаас гадна АНУ Гренландыг авах гол шалтгаан болсон Арктикийн асуудлыг мөн удирдагчид хөндөж ярилах нь тодорхой болж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна