Сэтгэлзүйч Б.Пагмадулам: П.Сувданхуяг сэтгэлзүйн хувьд гүн шоконд орсон байгаа

Х.Есү
1 цаг 47 минутын өмнө

Нэгдүгээр сарын 04-ний өдөр Дарь эхэд гэр бүлийн гурван гишүүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаачийн нөхөр П.Сувданхуяг гүн шоконд орсон ба одоогоор сэтгэлзүйн үйлчилгээнд хамрагдаж эхлээд байна. 

Бид энэ асуудлаар түүний сэтгэлзүйч Б.Пагмадуламаас тодрууллаа. 

-Хохирогч П.Сувданхуягт ямар сэтгэл зүйн заслын үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Ерөнхийдөө бол энэ хүн гэнэтийн цочролд орчихсон байгаа. Тэгэхээр сэтгэлзүйн эмчилгээ гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ сэтгэл заслын үйлчилгээ явж байгаа гэсэн үг.

Хүмүүс хань ижлээ алдсан хүн шиг биш байна, цочирдол алга гэдэг зүйлсийг яриад байгаа шүү дээ. Цочирдлын дараах хам шинж гэдэг бол хүн хүн дээр янз янзаар үүсдэг, бий болдог зүйл. 

Жишээ нь зарим нь цочирдож дуугаа хураах хам шинж рүү орж ирдэг бол зарим нь хэт их нээлттэй задгай сэтгэлгээтэй болж эхэлдэг. Зарим нь замбараагүй зүйлсийг ярьдаг. 

П.Сувданхуягийн хувьд санаанд оромгүй нөхцөл байдлаар ойр дотнынхоо хүмүүсийг алдсан. Ямар ч тийм юм болно гэсэн хүлээлтгүйгээр, сэтгэлийн бэлтгэлгүйгээр гэх юм уу. Энэ нь өөрөө тухайн хүний сэтгэцийг гэмтээж байгаа үйлдэл гэсэн үг. 

Тэгэхээр үүн дээр дөрөөлөөд цааш цаашдын сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ зайлшгүй явах шаардлагатай гэж үзэж байгаа. П.Сувданхуягийн хувьд хамгийн багадаа хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн засал үйлчилгээг авах шаардлагатай. 

Энэ нь зүгээр нэг хуруугаа эсгэсэн үйлдэл биш. Дээрээс нь ойр дотнынхоо хэн нэгнийг алдсан бол энэ нөхцөл байдлыг даван гарахад хүн багадаа хоёроос гурван жилийн хугацаа шаарддаг" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна