Б.Баярмаа: 16 настай охины хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдтэй манай гэр бүл хамаагүй

Х.Есү
2026/01/19

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэрэгт холбогдсон Ц.Дагвадорж нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зээ гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. 

Үүнтэй холбоотойгоор Н.Багабандийн охин Б.Баярмаа мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр жигшүүрт гэмт хэргийн талаарх мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр идэвхтэй тархаж байна. Юун түрүүнд тухайн хэргийн хохирогч болно ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Түүнчлэн олон нийтийг цочроосон уг хэрэгт хамааралгүй хүмүүсийг зориуд холбоотой мэтээр бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулж байгаад гүнээ харамсаж байна. 

Тодруулбал, уг хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа этгээдтэй иргэн Б.Баярмаа миний хүү хэмээн илт худал, санаанд оромгүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд тарааж байгаад туйлын гайхаж, цочирдлоо. 

Манай гэр бүл болон хамаатан садан уг хэрэгт холбогдогчтой ямар нэгэн байдлаар огт холбоогүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье. 

Олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлсэн энэхүү үйлдлийг хууль, хяналтын байгуулагад шалгуулж, холбогдох арга хэмжээг авах болно. 

Багабандийн Баярмаагийн гэр бүл" гэжээ.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 175.193.253.108
    2026/01/19

    Давгадорж нь биш гэсэн. Цай уугаад сууж бсн нөхөр

    Хариулах
  • 103.229.123.220
    2026/01/19

    Манай улсын бүртгэлийнхэн ч бас найдваргүй шүү дээ. Элдэв өөрчлөлт хийж өгөхгүй юм байгаа биз дээ.

    Хариулах
  • 103.229.123.220
    2026/01/19

    Царай нь хэтэрхий адилхан л юм байна лээ. Гэхдээ яг өөрийнх нь хүүхэд бол Шинэ Монголд биш ИНтернейшнл, Американ дунд суруулиудад сурах л байх л даа. Шинэ монголд сурч байсан ч гэлүү нэг тийм мэдээлэл явж байсан санагдах юм. Эцэг эх нь уучлал гуйгаад үнэнээ хэлэх л хэрэгтэй байх даа. Хичнээн хэцүү байсан ч тэр нь зөв байх. Ямар эцэг эх нь хүн ал гээд зааж өгөх ч биш дээ. Олны өмнө харагдахааргүй нүгэлтэй л юм биш бол ил гарсан нь дээр. хэргийг удаашруулах хэрэггүй. Дараа нь илүү том хэрэг мандана шүү. Шударгаар яллуулах хэрэгтэй.Хууль шүүхийнхнийг бүү хүндрүүл

    Хариулах
  • 202.55.188.102
    2026/01/19

    Намар ээж аавынх нь гэр бүлээрээ авахуулсан зурагтайгаа яваад л байсан ш дээ Дагвадорж гэдэг алуурчин.нэг аймшигт хэрэг гарахаар өөртөө ашигтайгаар солиороод гэмгүй хүн лүү үсчихээ болих хэрэгтэй улс төрчид.

    Хариулах
    • 202.55.188.102
      2026/01/19

      Бүүр нэг ой санамж мэдрэл нь дээд цэгтээ хүрсэн хэдэн дураккууд

  • 150.228.177.151
    2026/01/19

    Uzeheer l hamaaralguin bol Huwitsaa n horongiin birj deer garsan kompanii zahirliig ner hunded haldsan sanaatai uldel bna da.

    Хариулах
  • 37.96.48.167
    2026/01/19

    Зүгээр Ялыг нь эдлүүлж болдоггүй юмуу?

    Хариулах
  • 37.96.48.167
    2026/01/19

    Үнэн шударга зүйл байна уу? Бөөлжие дөө!!

    Хариулах
  • 202.126.91.227
    2026/01/19

    Ийм асуудлыг гүтгэлэг гэхгүй бол юуг гүтгэлэг гэх хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хүний нэр төрд халдсан санаатай асуудал бусуу

    Хариулах
  • 103.212.119.162
    2026/01/19

    Тийм юум бол олон нийтийн өмнө гараад ил тодорхой яриад өгөхөөр юу нь болохгүй байгаан бэ гэж асуумаар бна

    Хариулах
    • 202.126.88.121
      2026/01/19

      Яг зөв

    • 202.70.46.20
      2026/01/19

      albataimuu ymrch hamaaralgui bhd