Данийн сайд Гренландын асуудлаар АНУ-тай хийсэн хэлэлцээрийнхээ үр дүнг танилцууллаа

Zuv.mn
1 цаг 45 минутын өмнө

Дани болон АНУ-ын төлөөлөгчид Гренланд арлын талаар яриа хэлэлцээр хийжээ. Данийн Гадаад харилцааны сайд Ларс Локке Расмуссен энэ талаар мэдээллээ.

Тэрбээр “Арлын асуудлаар хоёр талын байр суурь маш зөрүүтэй хэвээр үлдлээ. Бид тэдний байр суурийг өөрчилж чадсангүй” гэжээ. Цагаан ордонд болсон хэлэлцээр нээлттэй, бүтээлч байдлаар өрнөсөн ч тохироллцоонд хүрээгүй гэж тэрбээр хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цэрэг, дайны ашиг сонирхлын үүднээс Гренландыг ОХУ, БНХАУ авахаас өмнө АНУ авах ёстой гэсэн шаардлагыг УАЦЭ болон Данид тавиад буй бөгөөд “Хос нохойн буулгаар үүнийг хийх боломжгүй. АНУ л чадна“ гэж хэлж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна