II Елизавзетаг АНУ-д айлчлах үеэр амь насанд нь халдахыг оролдож байжээ

Х.Батсайхан
2023/05/26

Холбооны мөрдөх товчоо Хатан хаан II Елизавета 1983 онд АНУ-д айлчлах үеэрээ халдлагад өртөж байсан мэдээллийг ил болголоо.

Энэхүү мэдээлэл нууц байгаад хатан хааны нас барсны дараа ил болж байгаа аж.

Хатан хаан 1983 оны хоёрдугаар сарын 4-нд ахйлчилсан байдаг. Энэ айлчлал болохоос нэг сарын өмнө Холбооны мөрдөх товчооны утас руу нэгэн иргэн залгаж, айлчлалын үеэр Хатан хааны амь насанд халдах оролдлого гарч болзошгүй талаар мэдээлэл өгсөн байна. Тэрбээр Сан Франциско хотод байдаг Ирланд уушийн газраар байнга үйлчлүүлдэг нэгэн байсан бөгөөд үйлчлүүлэгчдийн нэг нь түүнд “Хатан хааныг айлчлалаар ирэх үед нь хөнөөнө. Хойд Ирландад болсон бослогыг цагдаа нар хүчээр дарах үед резинэн суманд өртөж амь үрэгдсэн охиныхоо өшөөг авна” гэж ярьсан тул Холбооны мөрдөх товчоо руу залгажээ.     

Дээрх этгээд төлөвлөгөөгөө үнэхээр хэрэгжүүлэх гэж байсан бөгөөд Хатан хааны суусан усан онгоц Алтан хаалга гүүрэн доогуур өнгөрөх үед, эмс бөгөөс Йосемитэгийн дархан газарт очих үед нь хөнөөхөөр төлөвлөж байсныг ХМТ-ны ил гаргасан баримтад дурдсан аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.186
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах