Гал унтраах автомашины жолооч О.Билгүүний гэр бүлд шинэ байшин барьж, хүлээлгэн өгчээ

С.Гандэлгэр
2023/05/27

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын тогтвортой суурьшилтай ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Мөрөөдлийн байшин” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд  өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч О. Билгүүний гэр бүлд шинэ байшин барьж, хүлээлгэн өглөө.

Дэд ахлагч О. Билгүүн нь 2021 оноос Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.214
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.40.61
    2023/05/27

    Гэр бүлд нь аз жаргал хүсье

    Хариулах