Импортын гахайн мах, махан бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтад хамрууллаа

Х.Есү
2023/05/31

Импортын гахайн мах, махан бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтад хамрууллаа.

Хүн амын хүнсний хэрэгцээг аюулгүй, баталгаат хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж ажиллалаа.

Урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ХХААХЯ-ны Салбарын хяналтын газар, МЭЕГ, НМЭГ-ын улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 05 сарын 26-28-ны өдрүүдэд хамтран хийж гүйцэтгэлээ.

Хяналт, шалгалтад гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн агуулах, бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдал, хадгалалтын нөхцөл, түгээлт нийлүүлэлтийн ул мөрийн бүртгэл хөтлөлт зэрэг асуудлын хүрээнд импортлогч 35 аж ахуйн нэгжийг хамруулан нийт 483.2 тн гахайн мах, махан бүтээгдэхүүнээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд гахайн африк мялзан өвчний үүсгэгч илрээгүй байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.37
    2023/06/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах