С.Амарсайхан: Хүүхэд багачуудынхаа айдасгүй, эрүүл амьдрах, сурч боловсрох эрхийг нь бататган хамгаалах нь бидний үүрэг

С.Гандэлгэр
2023/06/01

Шадар сайд С.Амарсайхан хүүхэд багачуудад баярын мэнд хүргэлээ. 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

Хөөр баяраар бялхаж байдаг хүүхэд багачуудынхаа айдасгүй амьдрах эрх, сурч боловсрох эрх, эрүүл энх өсөж торних эрх, тоглож наадах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бататган хамгаалах нь томчууд бидний эрхэм дээд үүрэг, хариуцлага юм.
Хүүхэд бүр сониуч зан, уран сэтгэмж, оюун ухаанаа хөгжүүлэх чанартай боловсрол эзэмших эрхтэй. Мөн эрүүл энх өсөн торниход нь зөв хооллолт, цэвэр ус, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй орчин хамгаас чухал. Хүүхдийн нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, зан чанар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх дэлхий нийтийн хэл бол тоглоом.
Хүүхэд, багачуудынхаа сурах, хөгжих хүслийг дэмжин туслах, тэдний эрхийг сахин хамгаалж, стандартын шаардлагад нийцсэн эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг бүрдүүлэх нь бүх аав ээжүүд, нийгмийн гишүүд, төр засгийн хамтын зорилт юм.

Хүүхдийн эрхийг хамгаална, тэднийг дэмжинэ гэдэг нь бид ирээдүйгээ дархалж буй хэрэг.
Уламжлалаа шинэчлэлтэй хослуулж, монгол хүн бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, баялаг бүтээгч, сэтгэлийн боловсролтой, үндэсний хэл, соёлоо дээдэлдэг, аз жаргалтай, журамт иргэн болгон төлөвшүүлэх нь Та бидний хамтын зорилго билээ.

Монгол Улсын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа болон тэдний аав ээж, гэр бүлийнхэнд нь Хүүхдийн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхны дээдийг ерөөе.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.35
    2023/06/03

    Худлаа

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/06/02

    unen l bh boltugai...uuruu ch gsen baga khuugiinkhee tulburiig zeeliin sangaar tuluuleed khel am garanguut tulchikhsun biz dee...khogiin khudlaa dur esgegchid...

    Хариулах
  • 49.98.217.224
    2023/06/02

    yasan be ene nuhud uchirgui huuhed tuluu ajilna amdrana gen songuul oirthoor buzruud bohir hortoi amaarai budii ariun nandan ner barj ulger yardag hudalch dontonguud huuhdiin ner barj sho hiihee bolioch ene darga nar iin gar haa durtairuuga sarvaaha bolchvol uurt onogdson ajil a hiigeech bulainuud Erh mednii tuluu yu durtaigaa huthhaa bolioch ene tegej ih Mongol huuhded hezee sanaa tavdag bolov ⁉︎ uuriinhu huuhdiig unegui surgaj bgaan chin Mongol ardtumen huuhdiin bolomj iig hulgaij sugaa erhem yu muurnu be yarij hiij bgaan zorood zugeer u

    Хариулах
  • 213.87.131.69
    2023/06/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.68.200
    2023/06/01

    Сонгууль дөхөөд жүжиг тоглохоо болиоч ичдэггүй өвгөд

    Хариулах