Бокс оффис: “Spider-Man: Across the Spider-Verse” орлогоороо тэргүүлэв

Х.Батсайхан
2023/06/06

Zuv.mn ашиг орлогоороо тэргүүлэгч киноны жагсаалт, мэдээллийг долоо хоногийн мягмар гараг бүр тогтмол хүргэхээр болж байна. Өнгөрсөн долоо хоногийн жагсаалтыг “Коламбиа пикчерз” компанийн бүтээл, хүн аалзын ээлжит адал явдлыг өгүүлсэн “Spider-Man: Across the Spider-Verse” нээлтээ хийж, 120.5 сая ам.доллар цуглуулсан амжилтаар тэргүүллээ. Ингэснээр “Spider-Man: Into the Spider-Verse” нээлтийн долоо хоногтоо 35.3 сая ам.доллар цуглуулж байсан даруухан үзүүлэлтийг гурав дахин давжээ. Мөн нээлтийн долоо хоногт олсон орлогоороо бүх цаг үеийн 52-т, хүүхэлдэйн киноны ангилал дотроо наймдугаарт бичигдэх үзүүлэлтийг гаргасан байна. Өмнө нь:      

“Араатны хаан арслан” 2019 онд 191,7 сая ам.доллар

“Гайхамшигт гэр бүл 2” 2018 онд 182,6 сая ам.доллар

April’s The Super Mario Bros. 146,3 сая ам.доллар

“Доригийн эрэлд”, 2016 онд 135 сая ам.доллар

«Мөсөн зүрх 2» /Frozen/ 2019 онд 130,2 сая ам.доллар

«Шрек III» 2007 онд 121,6 сая ам.доллар

“Тоглоомын түүх 4” 2019 онд 120,9 сая ам.доллар олж байв.

Дээрх нь зөвхөн АНУ-ын кино театруудаас цуглуулсан дүн бөгөөд дэлхийн хэмжээнд тооцвол 208.6 сая ам.долларыг “Spider-Man: Across the Spider-Verse” нээлтийн долоо хоногтоо олсон байна. Гаднаас цуглуулсан 80.1 сая ам.долларынхаа 17.3 саяыг БНХАУ-аас, 11.6 саяыг Мекикээс, 11.5 саяыг Их Британиас олжээ.

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ АШИГ ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛСЭН 20 КИНО



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.90.112
    2023/06/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах