Долоон сая рублийн шагналтай тэмцээнийг Э.Хүслэн тэргүүлж байна

Х.Батсайхан
2023/06/08

ОХУ-ын Уфа хотноо болж буй долоон сая рублийн шагналын сантай Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд манай даамчид оролцож буй талаар мэдээлсэн билээ. Тамирчид рапид төрөлд 6 өрөг тоглоод байгаа бөгөөд эмэгтэй ангилалд Ази тивийн аварга, Олон улсын их мастер Э.Хүслэн 17 оноогоор тэргүүлж байна. 

Э.Хүслэн таван өрсөлдөгчөө 3:0-ээр, Ази тивийн аварга, дэлхийн залуучуудын аварга Хятадын их мастер Жао Ханчинг 2:1-ээр тус тус хожоод байгаа юм. Тэмцээний дотоод журам ёсоор рапид тавилд өрсөлдөгчөө хожвол 3:0, харин нэмэлт тоглолтод хожвол 2:1 харьцаатай ялалтын оноо авна. Харин эрэгтэй ангилалд Бразилийн их мастер Аллан Силва 14 оноотой хошуучилж явна. Э.Хүслэнгийн хувьд өнөөдөр дэлхийн аварга Т.Тансыккужина, М.Ноговицына, Дэлхийн цомын аварга А.Идрисова нарын хүчтэй тамирчдын эсрэг шийдвэрлэх тоглолтуудыг хийх юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.144
    2023/06/10

    Gus gus

    Хариулах
  • 213.87.156.59
    2023/06/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах