Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп СХД-ийн гадна талбайд нээлттэй ажлын байраа танилцуулах өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр “Ганибелл” институтын багш Б.Мөнхгэрэл “Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр лекц уншиж, ”Грийн Индастри” ХХК-ийн Ахлах инженер Б.Дөлбаяр өөрийн ажил, карьер төлөвлөлтийн талаарх мэдээллээ хуваалцсан юм.
Өдөрлөг иргэд нээлттэй оролцож, 1000 гаруй хүн ажлын байрны талаар мэдээлэл авч хямдралтай худалдаа болон өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна