Х.Нямбаатар: Оюу толгойн гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон

2023/06/14

Оюу толгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хандан байр сууриа илэрхийлэв.


Харин Х.Нямбаатар энэ талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Энд тодотгож хэлэхэд ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон.

"Олон нийтийн зүгээс Орано групптэй хийх ХО-ын гэрээг байгуулахдаа ОТ гэрээ шиг хуумгай хандаж болохгүй" гэдэгт ОТ гэрээний ямар нэгэн хуумгай заалт гэсэн агуулга байхгүй. Хуумгай заалт гэвэл жичид нь ярьж болно.

ОТ гэрээ гэдэгт Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ зэрэг баримт бичгүүдийг хамтатган ойлгож байна. Энд тодотгож хэлэхэд ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг тухайн үеийн Монголын талын төлөөлөл бүрэн хангаж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон гэх дүгнэлтүүд шалгалтын явцад гарч байсан.

"20 000 хувьсагчтай" санхүүгийн загвараас шалтгаалж өнөөдрийг хүртэл ТУЗ дээр жил бүрийн санхүүжилтийн төлөвлөгөө батлахад хүндрэл үүсдэг. 34 т ногдох үүссэн зээлийн төлбөрийг тэглэх хүртэл төслийн үйл ажиллагаа хэдэнтээ зогсож, гацаж байсныг санах хүн олон болов уу. Анхнаасаа олон улсын зөвлөх үйлчилгээ аваад дорвитой хэлэлцээр хийсэнсэн бол өдийд бид дахин дахин хэлцэж хэрэлдэхгүй явах бсан биз" гэлээ. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.28
    2023/06/16

    С.Баяр бол 7 хаусаар эх орноо худалдсан урвагч нохой. Иймэрхүү хог шааруудыг МАН намаасаа хасах ёстой.

    Хариулах
  • 202.126.90.38
    2023/06/15

    Ene uurhainuud ydj uniin osoltiig tsom buulgaval ulsiin hereg garlaa.

    Хариулах
  • 202.126.88.178
    2023/06/15

    Нямбаатар сайдад амжилт хүсье сайн ажилаарай

    Хариулах
  • 213.87.134.118
    2023/06/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.67.188
    2023/06/14

    Гэрээгээрх буюу хуулийн аргаар Монгол улсыг залилан луйвардсан

    Хариулах