Ч.Хүрэлбаатар: Монголд хөрөнгө оруулахын тулд “Дансандаа заавал 100 мянган ам.доллар байршуулах” заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас авч хаяна

2023/06/21

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр  “Яамнаас Засгийн газрын хуралдаанд хоёр асуудал оруулж шийдвэрлүүлсэн. Эхнийх нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Монгол улсад хөрөнгө оруулалтын хэмжээ 2011, 2012 онд дээд хэмжээндээ хүрч, түүнээс хойш Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эс тооцвол хангалтгүй байгаа. Энэ нь эргээд манай улсын эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгоход нөлөөлж байгаа. Тийм учраас цаашид Монгол Улсынхаа эдийн засгийг илүү тэлэх, ажлын байр бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийдвэрлэлээ.

Хуульд оруулах өөрчлөлтүүд нь:

-Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.

-Хөрөнгө оруулахад саад, бэрхшээл үүсгэдэг “Монголд хөрөнгө оруулахын тулд дансандаа 100 мянган ам.доллар байршуулах” заалтыг авч хаясан.

-Төрийн хяналт, шалгалтын давхардал, хийдлийг арилгахын тулд жилд хамгийн ихдээ хоёр шалгалт байж болох заалтыг нэмсэн.

-Зөвшөөрөл авах асуудлыг үндэснийхээ аж ахуйн нэгжүүдтэй адилхан энгийн болгон журамлаж байгаа. Хураамж дотоодын аж ахуйн нэгжүүдэд нэг өөр, гадаадын аж ахуйн нэгжүүдэд нэг өөр байдгийг больж, жигд болгож байна.

Энэ хуулийн өөрчлөлтийг Монгол улсад болох эдийн засгийн форумын үеэр танилцуулах зорилго тавьж байна.

Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоолыг оруулсан. Энэ онд эдийн засгийн өсөлт зургаа орчим  хувьтай гарах болов уу. Зургаадугаар сарын 19-ний байдлаар инфляци 10.2 хувьтай, тавдугаар сарын эцсийн байдлаар валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар байна. Гэхдээ төсөвт тодотгол хийх хүрээнд 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнээс эргээд ам.долларын эргэлтийг 300 сая орчим ам.доллараар нэмэгдүүлэх болов уу гэдэг тооцоо хийж, үнэд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, валютын нөөцөд нөлөөлөх нөлөөллийг бууруулах арга хэмжээг Засгийн газарт санал болголоо.

Үнийг яавал тогтвортой байлгах вэ гэхээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Уул уурхайн биржийг нэлээд олон хүн эсэргүүцэж, “бүтэхгүй” гэж ярьж байсан. Гэсэн ч үр дүнтэй ажиллаад, 2 хоногийн өмнөх худалдаа гэхэд 63 удаа үнэ дуудалцаж хаялцсан байна гэдэг нь эргээд өрсөлдөөн явагдаж, урьд нь алдагдаж байсан мөнгө, валют эргээд Монголдоо үлдэх боломж бүрдэж байгаа. Үүнтэй адилхан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийг уул уурхайн биржтэй ижил явуулах шаардлагатай.

Валютын нөөцийг улам нэмэгдүүлэх шаардлагатай. Цахимжуулах ажлыг үргэлжлүүлнэ. Арьс, шир, мах голдуу Замын-Үүдээр л орж гарч байгаа. Монгол улс хилийнхээ баруун, зүүн хэсэгт мөн ялгаагүй арьс шир, махаа гаргахгүй бол хаа байсан баруун аймгаас бүгдийг нь Замын-Үүдээр гаргах нь өндөр үнэ, өртөгтэй байна. Аль болох олон боомтоор зах зээл рүүгээ үнэ хүргэн зарах боломжийг нээж өгвөл манай улсын экспортын орлого нэмэгдэнэ.

Долоодугаар сарын 1-нээс эхлээд биржээр зөвхөн нүүрс зарж байсан бол төмрийн хүдэр, жоншийг нэмж зарна. Цаашдаа ашигт малтмалуудаа биржээр зарвал Монгол улсын ашигт малтмалын орлого, валютын нөөц цааш нэмэгдэнэ. Ингэснээр төгрөгийнхөө тогтвортой байдлыг хангах боломжийг бүрдүүлнэ

Банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх тухай асуудал байгаа. Гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банк оруулаад ирвэл Монгол улсад байгаа төгрөгний хэмжээ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээрээ нийлүүлэлт нь нэмэгдээд эхэлвэл хүү бууна. Одоо байгаа банктайгаа 20,30 жил явж байна. Мөнгөний хэмжээ хязгаарлагдана, хүү өндөр. Тэгэхээр банк, санхүүгийн салбарын либералчлалыг хүчтэй хийж, үүн дээр хөрөнгө оруулалтын татах ажлыг Монгол банк хийх ёстой. Хууль гаргачихаад орхих биш, үүнийхээ хойноос хөөцөлдөж, татаж, гуйж гувшиж байгаад ч хамаагүй оруулж ирээд хийх ёстой. Банкны салбарт өрсөлдөөн нэмэгдвэл хүү бууна, олдоц нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл өгсөн юм. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.170
    2023/06/28

    Мөнгөгүй хөрөнгө оруулагч газрыг чинь лиценз нэрээр авчихаад дараа нь мөнгө босгож байна, өрөө төлж байна гээд Оюу толгой шиг гоншигноод хамаг газар нутгийг чинь барьцаалж гадаад голдуу цөөн хүмүүс өндөр цалинжаад сууж, хяналт муутай байдлыг ашиглаад экспортоор бүх металыг нь гаргаад байх юм байна л даа. Эд нарын толгойноос ухаалаг шийдвэр хүлээгээд нэмэргүй.

    Хариулах
  • 174.164.254.127
    2023/06/25

    энэ урвагч нөхөр дандаа Монголын эсрэг зүйл хийнэ. Одоо ХО -ын доод босгыг авчаад оронд нь хөрөнгө оруулагч нэрийн дор хятадуудыг хяналтгүй хязгааргүй оруулж ирүүлэхээр хуулийн захиалга авсан юм бна.

    Хариулах
  • 202.126.90.53
    2023/06/24

    100к дансандаа ил тод байршуулаад орж ирж чадахгүй байгаа этгээд яаж цаашаа хөрөнгө оруулах вэ дээ?! Харин ч ихэсгэх ёстой.

    Хариулах
  • 103.26.193.92
    2023/06/22

    Хөрөнгө оруулагч ядаж $100 000 хөрөнгөтэй байх нь зөв Тэгэхгүй бол зүгээр харийн эрүүгийн элemeнт

    Хариулах
  • 150.129.141.64
    2023/06/21

    Юу гуцаад бнаа. Хамаг юмаа алдаад эх орондоо хятадын хараат болчоод байхад. Мөдхөн махны лангуун дээр нь хужаа суучаад дамлаад зарах юм бна л даа. Нөгөө хувьсгалын өмнө хужаагууд бүгдийг барьцан байсан шиг. Хужаа нартай Архи уугаад тохиролцсон л бна гэж харлаа

    Хариулах
  • 202.126.90.73
    2023/06/21

    Болохгүй шдэ. Гадаадын орнууд бүгд ийм шаардлага тавьдаг. Байршуулах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.88.106
    2023/06/21

    Байршуулах хэрэгтэй...тэдэнд бэлэн хоол бх ёсгүй.Бид ч гэсэн банкнаас зээл авахад бгаа бүхнээ л тавьдаг шүү

    Хариулах
  • 202.126.88.148
    2023/06/21

    Хөрөнгөгүй хүн хөрөнгө оруулна гэж байх уу.ядаж 100 мянган доллар байршуулж чадахгүй хөрөнгө оруулагч тэгээд юу хийх болж байна.монгол улс аж үйлдвэржиж байж хөгжих юм бол тэгээд том хөрөнгө оруулагч хэрэгтэй болрхоос чиний архи уудаг хятадуудаар яах юм.чамд л ашигтай биздээ.

    Хариулах
  • 103.212.119.236
    2023/06/21

    Хятадуудтай шөнө дунд архидан согтуурч байх үедээ тохиролцсон бололтой.

    Хариулах
    • 66.181.161.100
      2023/06/21

      Тохиролцсон байнаа