Улаанбаатар “Их дуулга”-ын эхний өдрийн урьдчилсан барилдаанууд өндөрлөх дөхөж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүдийн нэрс тодорч байна. Бид та бүхэндээ үдээс өмнөх барилдаанд тохиосон онцлох үйл явдлаас түүвэрлэн хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд манай дөрвөн тамирчин хүч үзсэнээс залуу мастер К.Ёолк, ОУХМ Э.Сумъяабазар нар шөвгийн наймд үлдэж, бусад нь наана хасагдлаа.
Алтын төлөө
60 кг. Рюжү Нагаяма /Япон/-Валадье Пикар /Франц/
66 кг-д дэлхийн аварга Яго Абулазе эхний тойрогт Финландын Лукас Сахад ялагдаж шуугиан тарив. Финланд бөх аваргатай 10 минут шахам барилдаж, нэмэлт цагт хоёр дахь вазари үнэлгээгээ авч ялсан юм. Гэсэн дараа нь азербайжан бөхөд ялагдаж, тэр нь манай Ё.Басхүүд ялагдсан.
Арабын нэгдсэн Эмиратаас барилдсан Б.Наранхүү дэлхийн аварга Ан Баулыг нутгийнхаа дэвжээнд ялж шуугиулав. Тэрбээр наймд үлдээд байна.
Алтын төлөө
66 кг. Ёндонпэрэнлэйн Басхүү /Монгол/-Обид Жебов /Тажикистан/
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай дөрвөн тамирчин барилдсан ч шөвгийн наймд үлдэж чадалгүй хасагдацгаалаа. Гол найдлага Б.Баасанхүү Тайванийн Лин Чен Хаод, Г.Наранцэцэг ОХУ-ын Сабина Гилиазовад дийлджээ.
Алтын төлөө
Хикари Ёшиока /Япон/-Сабина Гилиазова /ОХУ/
52 кг-ын жинд мөн манай дөрвөн бөх барилдсанаас Л.Сосорбарам ганцаараа хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байна. Арабын нэгдсэн Эмиратын өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой мөн хүрэл медалийн төлөө барилдана.
Алтын төлөө
Гефен Примо /Израиль/-Амандин Бушар /Франц/
57 кг-ын жинд манай дөрвөн бөх өрсөлдөж, бүгд эхний даваандаа унацгаав. ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн барилдаагүй тул манайхны амжилт гаргах магадлал муу байлаа. Харин Арабын нэгдсэн Эмиратыг төлөөлж буй Б.Алтанцэцэг Герман, Английн бөхчүүдийг ялж, долдугаар байрт шалгарав. Аваргын төлөө таамгийн дагуу Канадын хоёр дэлхийн аварга үлдлээ.
Алтын төлөө
Криста Дегүчи /Канад/-Жессика Климкайт /Канад/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.226
Bagt bayriig hurgev.
Хариулах