Францын Гадаад харилцааны сайд ураны хэлэлцээрийг урагшлуулна

Х.Батсайхан
2023/06/29

Францын Гадаад харилцааны сайд Кэтрин Колонна Монгол Улсад өнөөдөр эхлэх Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохоос гадна намар байгуулахаар төлөвлөж буй “Орано” группын хөрөнгө оруулалтын гэрээг урагшлуулах уулзалтуудыг хийнэ гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. 

“Ройтерс” агентлагт энэ мэдээллийг өгсөн Францын Гадаад харилцааны яамны эх сурвалж “Монгол Улс байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй, бүрэн судлагдаагүй, олборлолт болон хайгуул судалгааны чиглэлээр хамтарч ажиллах нөөц бололцоо дүүрэн газар” хэмээн онцлоод “Тэдгээр хамтын ажиллагааны нэг нь 1.1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай “Орано” группын хэрэгжүүлж буй ураны төсөл юм. Хөрөнгө олруулалтын гэрээ байгуулж, төсөл хэрэгжсэнээр их хэмжээний уран олборлох боломжтой. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц амжилттай байгаа, ирэх намар гэхэд дуусгах зорилготой. Гадаад харилцааны сайд Катрин Колонна Монголд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлыг урагшуулах хэд, хэдэн уулзалт төлөвлөсөн” гэжээ.   

“Ройтерс” агентлаг мэдээллийн дагуу “Орано” группт хандахад Монголд хэрэгжүүлэх гэж буй төслийнхөө танилцуулгыг цахим шуудангаар илгээсэн бөгөөд түүнд “Зөөвч Овоо” төслийг эрүүл мэнд, байгаль орчинд хамгийн ээлтэй аргаар ашиглана гээд мөн нийгмийн хариуцлагыг өндөр хэмжээнд хэрэгжүүлж ажиллах нь гэсэн төсөөлөл авахаар мэдээллүүд туссан байгааг редакцийн зүгээс онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна