НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Монгол, БНХАУ-ын нүүрсний экспорт, импортын мэдээлэл 6.9 сая тонны зөрүүтэй гарчээ

С.Гандэлгэр
2023/06/29

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо уржигдар (2023.06.27) хуралдаж, ажлын явцын тайланг хэлэлцлээ.

Нүүрсний мэдээллийг АНУ-ын нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудал, уул уурхайн салбарын бүхий л чиглэлийн тоон өгөгдлийг нэгтгэдэг ISI Emerging Markets Group-ийн CEIC системээс БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний тоо хэмжээ, БНХАУ-ын sxcoal нүүрсний албан ёсны тоон мэдээлэл, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын тоон мэдээллүүдийг ашигласан байна. Монгол Улсаас БНХАУ-руу экспортод гаргаж буй нүүрсний болон БНХАУ-ын Монгол Улсаас импортолж буй чулуун нүүрсний тоо хэмжээг 2008-2022 онд дараах байдлаар гаргажээ. 2008-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 6.9 сая тонны зөрүүтэй байжээ. Үүнээс түр хорооны хяналт шалгалтын хамрах хүрээнд 2018-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 3.2 сая тонны зөрүүтэй байж, уг мэдээллийг баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос Гаалийн ерөнхий газарт “Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа нүүрс ачих буулгах талбайд бууж 2018-2022 оны хооронд экспортлогдсон нүүрсийг шалгах” хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг томилон шалгалтын ажиллагааг зохион байгуулж “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрс худалдах, худалдан авах 381 гэрээгээр 121.6 сая тонн нүүрс борлуулах гэрээ бүрээр гаалийн талбайд тулгалт хийж, шинжилсэн байна. Мөн нүүрсний ангилал шинжлэх лабораторийн дүнгийн зөрүү байгаа нь сайн чанарын нүүрсийг үнэгүйдүүлэх эрсдэл өндөр, 2008 оноос хойш 7.0 сая тонн нүүрсийг чанаргүй буюу эрчим хүчний нүүрс нэрийн дор 9-18 доллараар борлуулсан нь Монгол Улсад асар их хохирол учруулсан байх магадлалтай байна. Шалгалтын хүрээнд “Тавантолгой” ХК компанийн өмнөх дээжид хийсэн шинжилгээний хариуг өөр лабораторид шинжлүүлэхэд зөрүүтэй байсан талаар дурдав.

Дээрх зөрчлүүд олон удаа давтагдан гарсан нь Гаалийн ерөнхий газраас өөрийн дотоод хяналтын шугамаар илрүүлж АТГ, ЦЕГ-т шилжүүлсэн зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй мэдээллийг зүйлчлэлийг нь өөрчлөн, хэрэгсэхгүй болгодог нь нүүрсний хулгай хавтгайрч, үүний төлөө хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголтыг бий болгоход тухайн үеийн Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын ажил хариуцаж байсан албан тушаалтнуудтай холбоотой хэмээн үзжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.243
    2023/06/30

    Хулгайг хаацайлсан хуулийн ажилтан нар байна даа. ТЭД нартай хариуцлага тррцрх ёстой. ХЭРЭГ хуучрахгүй дээ

    Хариулах
  • 66.181.182.126
    2023/06/29

    юу гэж тэнэгтэнэ вэ хятад нүүрс авсан тулдаа үхэр монгол амь дүйж байгаа юм биш үү орос хилээ хаавал морио унана гэх мэт

    Хариулах
  • 202.9.46.143
    2023/06/29

    Хятад улс нүүрсний хэрэглээнээс гарааасай.

    Хариулах