Тивийн хоккейн лиг Монголд үзүүлэх тоглолт хийхийг “Металлург” баг эсэргүүцжээ

Х.Батсайхан
2023/06/30

-ОХУ-ын уран гулгагчдын араас Тивийн хоккейн лиг Монголд ирэх үү-

ОХУ-ын уран гулгагчид Монголд үзүүлэх тоглолт зохион байгуулсан билээ. Тэгвэл араас нь Тивийн хоккйн лигийн үзүүлэх тоглолтыг зохиож байгуулж магадгүй байна. Тус улсын Спортын сайд Олег Матыцин саяхны ярилцлагадаа энэ талаар дурдсан нь спортын хүрээндээ мэтгэлцээний сэдэв болжээ. Учир нь, сайд яриандаа зүгээр нэг “Монголд Тивийн хоккейн лигийн тоглолт зохион байгуулах боломжтой” гээд орхилгүй “Спортын салбарт бидэнд нийтлэг ашиг сонирхол их бий. Энэ салбарт хамтарч ажиллах бүх л нөөц бололцоог ашиглах нь чухал гэдэгт итгэлтэй байна. Манай “Азийн хүүхдүүд” наадамд Монголын баг ирж оролцлоо. Манай уран гулгагчид Улаанбаатарт үзүүлэх тоглолт хийсэн нь маш амжилттай болсон. Одоо Улаанбаатарт тоглолт зохион байгуулах талаар Тивийн хоккейн холбоотой ярьж байна” хэмээн маш барьцтай мэдэгдэл хийсэн юм.

О.Матыцины ярилцлага гарсны дараа спортоор дагнадаг хэвлэлүүдэд энэ талаар мэдээлэл гараагүй байхад Тивийн хоккейн лигийн “Металлург” багийн цахим хуудаст “Тивийн хоккейн лиг Монгол руу явна, гэхдээ эхлээд дотоодын зах зээлээ эзлэх хэрэгтэй байна” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Бичигч тэрхүү нийтлэлдээ “Монгол улсыг лигийн тоглогчдын ихэнх нь газрын зураг дээр зааж чадахгүй болов уу гэж айж байна” гэж огт худал байж мэдэх таамгаар эхлүүлж, араас нь “Зөвлөлтийн үед 16 дахь БНУ” гэж хочилдог байсан”, “Кирилл бичиг ашигладаг”, “Манай улстай холбоотой үлдэж хоцорсон ул мөр их байдаг” гэх зэрэг эерэг байж болох баримт дурдсан ч эцэст нь “Гэхдээ Улаанбаатарт тоглолт зохион байгууллаа гээд ТХЛ-т яг ямар ашигтай вэ” гэсэн асуулт сөргүүлэн тавьсан байв. Улмаар уг асуултдаа өөрөө “Шинэ зах зээл гэж үү. Үгүй дээ. Газар нутаг нь том ч Москвагийн гурван дүүргээс ч бага хүн амтай” хэмээн хариулж, болж бүтэхгүйг нь гайхаад “Эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс харвал ямар ч амьгүй, үхмэл төсөл” гэсэн байна. 

БНХАУ-ын “Кунлунь” баг ТХЛ-т тоглодогийг “Улс төрийн бодлого”, Монголд хийх тоглолтыг “Төрийн санаа” гэж бичсэн хэрнээ Монголд тоглолт хийхийг эсэргүүцсэн байх юм.

Тэгвэл бидэнд бас хэлэх үг байна. Монголын сппорт сонирхогчид ТХЛ-ийн багуудыг Монголдоо харахыг мэдэж хүсэж байгаа. Гэхдээ тэглээ гэхэд заавал “Металлург” баг манайд ирэх албагүй. Угаасаа шилдэг баг ч биш. Лигтээ шөвгийн 16-г арай гэж /”Автомобилист”-ыг 4:3-аар хожиж/ даваад наймаас өчиггүй /”Авангард”-ад 0:4/ мултарсан, шилдэг довтлогчдын жагсаалтад тоглогч нь байхгүй тийм л баг юм билээ. Нийтлэлийн санаа нь бол дотоодын хотуудаараа аялж тоглоё, хил давлаа гэхэд Монголд биш ядаж Узбекистан руу гаръя л гэсэн байна лээ. Тэдний хувьд муугүй санаа байх. 

Гэхдээ манайх ямар гуйсан биш, дашрамд нь манайхыг муулж, Улаанбаатарт хийх тоглолтыг ядаж “Кунлунь”-д оноосон шигээ “Улс төрийн төсөл” гэж нэрлэчихээгүйд нь бачимдав. БНХАУ, Монголын статус ижил гэдгийг мэддг бол улс төрийн зорилготой алхамд эдийн засаг ямар ч хамаагүй байдгийг мэдэх байлтай.

Ганц “Металлург”-ийн байр суурийг хараад ингэж бухимдах нь буруу байж болох ч байгаа байдлыг бусадтай харьцуулна гэдэг угаас байж боломжгүй бүдүүлэг үйлдэл учраас биччихлээ. Доромж утгыг ч ашигласан байна. "Монголын шигшээ баг Олон улсын хоккейн холбооны дөрөвдүгээр дивизионд Индонези, Кувейт, Малайз зэрэг АГУУ багуудтай хамт тоглодог" гэх мэт. 

Ерөнхийд нь хэлбэл, “Металлург”-ийн албан ёсны сайт дээр тавигдсан нийтлэлийн Монголтой холбоотой хэсэг бол зүгээр л нохойн баас байлаа. Бид жишээ нь, “Тивийн хоккейн лиг”-ээр яах юм бэ. NHL-ийн хажууд юу юм бэ. Авчирвал тэднийг л авчирья, үгүй бол хэнийг ч урихгүй байя” гэж хэзээ ч бичихгүй болохоор бухимдлаа.

Эцэст нь, Монголд ТХЛ ирвэл сайн л биз, гэхдээ гуйх шаардлагагүй. Бид өөрсдөө хоккейгоо хөгжүүлчихэж бас чадна. Дэлхий дээр оросууд ганцаараа хоккей тоглож чаддаг нь биш шүү дээ.

https://www.metallurg.ru/press...   



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.57
    2023/07/01

    Нэг хүний л санаа биз.Бухимдах юу байна.

    Хариулах
  • 64.119.19.68
    2023/07/01

    Б.БАТЭРДЭНЭ САЛБАДАЙН ХУТГАЖ БУЙ БААС

    Хариулах
  • 202.126.89.40
    2023/07/01

    Mongold hiinee haha.

    Хариулах
  • 88.116.92.142
    2023/06/30

    Оросуудын жинхэнэ царай оросуудыг олимпоос хөөх санал өг..

    Хариулах
  • 202.126.90.116
    2023/06/30

    no need

    Хариулах
  • 103.26.194.40
    2023/06/30

    Эрүүл шүдтэй 1 ч хоккейчин байхгүй дээ. Бараг

    Хариулах
  • 103.26.194.40
    2023/06/30

    Ер нь хоккей спорт дэмий спорт, их бэртээдэг. Боксоос ч илүү байх. Манайд хөл бөмбөг, хоккейн төрлүүд хэрэггүй дээ.

    Хариулах
  • 202.126.89.191
    2023/06/30

    Новшийн маанаг оросууд холоо очиж гуц,дэлхиин шившигүүд

    Хариулах
  • 202.131.238.26
    2023/06/30

    фашист алуурчдыг битгий тоо. дэлхий дээр хүн хог болж, нохойноос дор яваа амьтад

    Хариулах
    • 122.201.22.169
      2023/06/30

      yes