Азийн хөгжлийн банк 1.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Х.Батсайхан
2023/06/30

Азийн хөгжлийн банк нийгмийн хаммгааллын тогтолцоог бэхжүүлэх зориулалтаар нэр бүий улсуудад тус бүр 1.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсны дотор манай улс багтжээ.

Буцалтгүй тусламжийн хүрээнд тухайн улсуудад Нийгмийн хамгааллын тогтолцоог нь сайжруулах, бэхжүүлэх, тусламж хэрэгтэй хүмүүст хүргэх үйлчилгээг оновчтой болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлэх юм байна.   

Тусламж авсан улсуудын тоонд манайхаас гадна Ази, Номхон далайн бүсийн Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Бангладеш, Бутан, Камбож, Фижи, Гүрж, Индонези, БНХАУ, Филиппин, Пакистан, Балба, Папуа-Шинэ Гвиней, Шри-Ланк зэрэг улс орсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.126
    2023/07/08

    энэ мөнгөөр үерийн хаалтаа сайн хийж аваад дахин барилга барихгүй байвал зүгээр дээ мөн ч олон хүн хохирч байна хүүхдээ тэврээд айлаар л явж байна даа хөөрхий

    Хариулах