Ц.Хулан нарт холбогдох шүүх хурлын гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулна

Х.Батсайхан
12 цаг 19 минутын өмнө

Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг танилцуулах шүүх хурал өнөөдөр 09:00 цагт эхэлнэ.  

Тэдний гэм бурууг шүүх хурал энэ сарын 20-нд эхэлж, хоёр өдрийн турш нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм.  

Яруу найрагч Ц.Хулан нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл, "Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах" ндэслэлээр буруутгаад байгаа бөгөөд энэ зйүл ангид "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.209
    10 цагийн өмнө

    Ulsin nuutstai ymar medeellig damjuulsan torin nuutsin barimt materialig aldsan hvnd hvrtel hariutslaga tootsono biz dee

    Хариулах