Туул голын усны түвшин үерийн хэмжээнд хүрчээ

Х.Батсайхан
23 цаг 42 минутын өмнө

Өнөөдөр /2023 оны 7- р сарын 23-ны өдөр/ 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад нэмэгджээ. 

Тухайлбал, Сэлбэ голын усны түвшин Дамбадаржаа, Санзай орчимд, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд тус, тус гурван см нэмэгдсэн байна. 

Харин Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 27 см нэмэгдэж үерийн түвшинд хүрчээ. Иймээс иргэдийг гол усны ойролцоо очихгүй байх, аюулгүй байдлаа хангахыг холбогдпох байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна