СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр /VII.04/ Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо

Zuv.mn
12 цаг 32 минутын өмнө

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

2023 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны долдугаар сарын 24-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нийт нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +27....+32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.  Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг.  Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.

05.00 цагт Улаанбаатарт: +13 градус дулаан, харьцангуй чийг 95 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна