Нийслэлд өчигдөр орсон борооны улмаас үер болж, барилгууд усанд автан эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14.132 хэрэглэгчийг хүчдэлээс салгаад байсан билээ.
Тэгвэл эрсдэлт байдлыг арилгах ажил мөн зэрэгцэн хийгдсэн бөгөөд нөхцөл нь хэвийн болсон хэрэглэгчдийг хүчдэлд буцаан залгах ажил явагдсан байна. Энэ маягаар өнөө өглөөний 08.00 цаг гэхэд эрхчим хүчээ таслуулаад байсан 14,132 хэрэглэгчийн 10.020 хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг сэргээжээ.
Эрсдлийг арилгаж хараахан дуусаагүй 22 дэд өртөөний 43 байрны 4112 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан хэвээр байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна