Туул гол үерийн түвшинг 18 см давж үерлэж байна

Zuv.mn
8 цаг 48 минутын өмнө

Нийслэл дундуур урсдаг Туул, Сэлбэ, нийслэл орчмын Тэрэлж зэрэг голуудын усны түвшинг мэргэжлийн байгууллага хэмжиж байгаа талаар бид өчигдөр мэдээлж, орон 20.00 цагийн байдлаар харьцуулсан мэдээллийг уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл өнөө өглөө буюу 2023 оны 7-р сарын 24-ний 08:00 цагийн ажиглалтын мэдээг өмнөх өдрийн мөн үеийнхтэй харьцуулсан мэдээллийг хүргэж байна. 

Өнөө өглөөний 08.00 цагийн байдлыг өчигдрийн 08.00 цагийн байдалтай харьцуулахад Сэлбэ, Тэрэлж зэрэг голуудын голуудын усны түвшин 1-3 см нэмэгдэж Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 8 см давсан бол Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж үерийн түвшинг 18 см даван үерлэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна